Нийслэл

Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан барилга, орон сууц барих нь өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг.

55802357_1551616758304808_1992027538649513984_n_20190401033102 Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Улаанбаатар хотын хувьд гэрийн дулаалгыг сайжруулах ингэснээр дулааны алдагдлыг бууруулах, дулааны алдагдалгүй байшин барилга барих, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй бүх талаар хамтарч, дэмжин ажиллана” гэдгээ Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close