Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Улаанбаатар смарт карт”-ын хөөсөрсөн хөрөнгө оруулалтыг хуулийнхан шалгах цаг нь болжээ – updown.mn

“Улаанбаатар смарт карт”-ын хөөсөрсөн хөрөнгө оруулалтыг хуулийнхан шалгах цаг нь болжээ

Тус компани нь зөвхөн цахим төлбөр тооцооны системийг хэрэгжүүлэгч атлаа нийтийн тээврийн төлбөр тооцоог хураан авч, барагдуулж байгаа нь хэний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэв-
“Улаанбаатар Смарт Карт” ХХК мөнгө угаах машин уу гэсэн хардлага сэрдлэгэ өнгөрсөн хугацаанд олонтаа гарч байсныг уншигчид санаж буй байх. Учир нь нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон хүн тус компанийг хотын удирдлагуудын хормойн доороос мэндэлсэн компани хэмээн мэдэгдэж байсан ч тус компанийн удирдлагууд энэ бүхнийг үгүйсгэж өөрсдийгөө бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаа хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус компанийнхан нийтийн тээврийн бүхий л эрх мэдлийг өөрсдөдөө шилжүүлэн авчээ. Ийн хэлэхийн учир нь Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Энхбат ажлаа өгөхөөсөө өмнө буюу өнгөрсөн оны долоодугаар сарын 21-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээг Улаанбаатар смарт карт” компанийнханд шилжүүлэн өгчээ. Ингээд гэрээний дагуу нийтийн тээврийн бүхий л орлого болон төлбөр тооцоог хураан авах, хяналт шалгалт хийх гээд бүхий л чиг үүргийг тус компани хариуцан авчээ. Мэдээж үүнийг лобийдсон хүмүүс нь хотын дарга асан Э.Бат-Үүл болон Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Энхбат нар. Угтаа бол тэд хормой доороосоо мэндэлсэн “Улаанбаатар Смарт Карт” ХХК-нд найр тавьж энэхүү эрх мэдлийг шилжүүлэн өгсөн гэсэн үг. Энэ бүхнээс үүдэж 2015 онд Нийслэлийн төсвөөс 21 тэрбум төгрөгийг Нийтийн тээвэрт зарцуулж байсан бол энэ онд дээрх тоо 82 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг яагаад шалгах болов

Тиймээс өнгөрсөн хугацаанд хяналт шалгалт алдагдаж нийслэлийн төсөвт дарамт учруулах нөхцөл байдал үүссэн учраас НИТХ-ын шийдвэрээр 2012-2016 онд хэрэгжсэн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Улаанбаатар Смарт Карт” компанийн үйл ажиллагаа болон “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрүүдэд шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн өмнөх удирдлагууд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 179 ажлыг 44 тэрбум төгрөгийг хүрээнд хийж гүйцэтгэжээ. Тиймээс НИТХ-аас энэ мөнгийг чухам яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг нь шалгахаар болсон аж. Чухам яагаад “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг ийн онцлох болов гэвэл тус компанийн үйл ажиллагаа нийслэлийн төсөвт нэлээд том дүнгээр нөлөөлж буй учраас ийнхүү шалгах болсон аж. Тодруулж хэлбэл, дээр дурьдсан 82 тэрбум төгрөг 100 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл байдал үүсчээ. Ямартай ч үүнээс харахад нийтийн тээвэрт хяналт шалгалт алдагдсанаас болж энэ нөхцөл байдал бий болох шалтгаан нь болжээ. Ямартай ч бид өөрсдийн олж авсан “Улаанбаатар Смарт Карт”ХХК-ийн хэрэгжүүлсэн төслийн санхүүгийн үйл ажиллагааны мэдээллээс харахад тэд Төсвийн тухай хуулийг зөрчсөн, Төсвийн удирдлагын зарчмыг алдагдуулсан, дур зоргоороо төсвийн зарлагыг нэмэгдүүлжээ гэсэн дүр зураг харагдаж буй юм.

Тус компани эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, гадны хяналтгүй болж нийслэлийн төсөвт дарамт учруулах болжээ

Ингээд тус компанийн санхүүгийн талаар цухас дурьдахад тус компани нь 2015 оны тавдугаар сард БНСУ-аас 13 сая ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 25 тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж ирээд үүнийгээ хоёр эх үүсвэрээс нөхнө гэж төлөвлөсөн аж. Тодруулбал, нэгдүгээрт нь Нийтийн тээврийн карт болон бэлэн мөнгөний зорчилтоос 10 хувь, хоёрдугаарт нь Улаанбаатар хотын төсвөөс нийтийн тээвэрт олгодог нөхөн олговороос 10 хувийг нь авахаар тооцжээ. Ингээд гүйцэтгэлээр 2015 оны наймдугаар сараас тухайн оны арванхоёрдугаар сар хүртэл нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хотын төсвөөс 13.3 тэрбум төгрөгийг олгосон аж. Эдгээрээс тус компанид нөхөн олговор олгоогүй байна. Учир нь 2016 оны 1-6 сард нийтийн тээврийн нөхөн олговроос 5.5 хувийг нь тус компани авчээ. Мөн Смарт карт борлуулсны орлого болон бэлэн мөнгөний орлогоос 9.9 хувийг нь авсан аж. Тухайлбал, “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь шугамын орлогоос гэрээний дагуу 2015 онд 2.240.710.011 төгрөг, 2016 онд 4.528.361.531 төгрөг нийт 6.769.071.542 төгрөгийг авсан бол нөхөн олговрын санхүүжилтээс 2.199.001.870 төгрөг нийт 8.968.073.412 төгрөгийн шимтгэлийг эргэн төлөлтөөр буцаан авч байжээ. Ямартай ч тус компани нь цахим төлбөрийн систем, нийтийн тээврийн удирдлага мэдээллийн программ хангамжийг боловсруулах, тоног төхөөрөмжийг угсрах суурилуулах, цахим картыг үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаанаас гадна цахим картаар болон бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн бүх орлогыг өөр дээрээ төвлөрүүлж шимтгэлээ аваад үлдсэн хэсгийг нь Нийслэлийн төсөвт шилжүүлж байжээ. Энэ бүх эрх мэдэл тус компанид шилжснээр картын системийн үйл ажиллагаа доголдож тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг бүрэн гардаггүй нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Зөвхөн эхний улирлын дүнгээр 44 сая төгрөгийг иймэрхүү байдлаар нэмэгдүүлэн тооцжээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгээгүй байхад гар аргаар оруулсан машин цагийн хэмжээг нэмэгдүүлж төсвөөс олгож буй зөрүү зардлыг нэмэгдүүлэх боломжийг бий болгожээ. Тухайлбал, 2015 оны сарын дундаж гүйцэтгэл нь 4.252.155.9 төгрөг байсан зөрүү олгосон татаас нь 2017 оны дүнгээр 5.677.047.2 төгрөг болж өссөн байх жишээтэй. Ямартай ч тэд энэ үйлдлээрээ Төсвийн тухай хуулийг зөрчөөд зогсохгүй Төсвийн удирдлагын зарчмыг алдагдуулж өөрсдийн эрх мэдлийн хүрээнд ийн төсвийн зарлагыг нэмэгдүүлж Нийслэлийн төсөвт ийм маягаар дарамт учруулах болжээ.

9.9 хувийг орлогоос авах шийдвэрийг хэн гаргав

Тус компани удаа дараа шинэчилсэн гэрээнүүдийн үр дунд үйлчилгээний шимтгэл болгон 9.9 хувийг орлогоос авч байгаа. Тэгвэл энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг яагаад тухайн үеийн удирдлагууд гаргах болов гэдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, тэдний гаргасан дээрх шийдвэрийг олон улсын санхүүгийн үйлчилгээний жишигтэй харьцуулахад 2-3 дахин өндөр хувь хэмжээтэй байгаа юм. Тиймээс хотын одоогийн удирдлагууд энэ хувь хэмжээг яаралтай өөрчилж шийдвэр гаргасан эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй. Хэрвээ цаашдаа энэ маягаараа явбал нийслэлийн төсөвт асар их дарамт учирч нөхцөл байдал хүндрэх нь ойлгомжтой.

Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Энхбатын ашиг сонирхол юу вэ

Өнгөрсөн оны долоодугаар сарын 21-ний өдөр тус газрын дарга асан Ч.Энхбат ажлаа өгөхөөс өмнө өөрөө бие дааж нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, хяналт, мэдээлэл, төлбөр хураалтын гүйцэтгүүлэх гэрээг тус компанитай байгуулжээ. Түүний хийсэн гэрээгээр Нийслэлийн тээврийн газар нь нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг хэрэгжүүлэгч компанид нийтийн тээврийн бүх орлогыг хураан авах, нийтийн тээврийн доголдож байгаа үйл ажиллагааг бүх шатанд нь сайжруулах чиглэл бүхий гэрээ хийж өөрийн бодлого гаргах, төлбөр тооцоог хураан авах болон хяналт шалгалт хийх үндсэн чиг үүргээ “Улаанбаатар Смарт Карт” ХХК-нд хариуцуулсан үйл ажиллагааны дүрмээ зөрчөөд зогсохгүй хэний ашиг сонирхолд нийцүүлж ийм гэрээ хийх болов гэдэг нь хачирхалтай. Тус гэрээг хийснээр нийтийн тээврээр үйлчүүлэгчид төлбөр төлөх үйл ажиллагааг нь бүрэн хянаж чадахгүйн улмаас нийт зорчигчдын 40 орчим хувь нь үнэ төлбөргүй зорчих байдал үүсчээ. Энэ бүхнийг тус компани хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэдний тооцолсноор 24 орчим хувь нь үнэ төлбөргүй зорчиж байгаа гэнэ. Энэ нь бүртгэсэн зорчигчийн тоо буурсан ба шугамын орлогын хэмжээ буурснаар батлагдах боломжтой аж. Тухайлбал, 2015 оны сарын дундаж гүйцэтгэл нь 4.481.645.5 төгрөг байсан шугамын орлогын хэмжээ 2017 онд 3.484.441.9 төгрөг болж буурчээ. Хуульдаа бол Нийтийн тээврийн газар энэ бүх чиг үүргийг хариуцан ажиллах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Нийслэл “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн санхүүг хянах боломжгүй болсон учраас нийтийн тээвэрт зөрүү мөнгийг нь өгч санхүүжүүлээд явж байна гэсэн үг. Угтаа бол тус компани нь зөвхөн цахим төлбөр тооцооны системийг хэрэгжүүлэгч атлаа нийтийн тээврийн төлбөр тооцоог хураан авч, барагдуулж байгаа нь хэний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэв. Мөн Ч.Энхбат Нийтийн тээврийн чиг үүргийг тус компанид хариуцуулсан нь үүний цаана ямар ашиг сонирхол явагдсан бэ гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Анх тус компани хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдаж 2015 оны долоодугаар сарын 24-нөөс нийтийн тээвэрт “U money” картыг нэвтрүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн байдаг ч энэ нь явцын дундаа хэн нэгэн албан тушаалтны мөнгөний уурхай болж хувирчээ. Тэгэхээр одоогийн хотын удирдлагууд Ч.Энхбатын шилжүүлсэн гэрээг яаралтай өөрчилж нийтийн тээврийн төлбөр тооцоог Нийслэлийн тээврийн газарт хариуцуулж тээврийн газарт орлого төвлөрүүлэх, хувиарлах чиг үүрэг бүхий хэлтсийг байгуулах нь зүйтэй байх. Ийн хэлэхийн учир нь бид өөрсдийн олж авсан баримтын зах зухаас нь дурьдахад маш их зөрчил байгааг дээрх үг өгүүлбэрүүд батлаад өгнө.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн үү

Хэрвээ уншигчид санаж буй бол “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг манай сонинд ярилцлага өгөхдөө тус компанийн тоног төхөөрөмжийн талаар нэгэн ноцтой зүйлийг ярьж байсан юм. Тодруулбал, зорчигчид автобусны бэлэн мөнгөө хийж үйлчлүүлдэг мөнгөний хайрцаг гэхэд л 1000 ам.долларын үнэтэй. Яаж ч хичээсэн хайрцаг нэг бүрийн үнэ 1000 ам.доллар гэхэд итгэхэд бэрх. Энэ хайрцгийг 1000 автобусанд суурилуулахад нэг сая ам.доллар болно гэсэн үг. Тиймээс л тус компанийг хөөстөй хөрөнгө оруулалт хийж хувийн хэвшлийн нийтийн тээврийг “самарчихлаа гэж үзэж байна хэмээж байсан. Тэгвэл тус компани нь 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа ч үүнийх нь дийлэнх хэсэг нь карт уншигч төхөөрөмж гэнэ. Шалгалтын ажлын хэсгийнхэн тус компанийн удирдлагуудаас төхөөрөмж худалдан авах тухай гэрээ, төлбөр төлсөн баримтыг удаа дараа шаардсан ч өнөөг хүртэл гаргаж өгөөгүй байгаа аж. Түүнчлэн ажлын хэсгийнхэн ижил төстэй төхөөрөмжийн үнийг нийлүүлэгч байгууллагуудаас авч харьцуулалт хийхэд балансад тусгасан үнийн дүнгээс 4-5 дахин хямд байсан байна. Ямартай ч хотын хуучин удирдлагуудын хормой доороос мэндэлсэн “Улаанбаатар Смарт Карт”-ийн хөөсөрсөн хөрөнгө оруулалтыг хууль хяналтын байгууллагууд яаралтай шалгаж эрх мэдэл бүхий албан тушаалтнууд яагаад гэрээг өөрчлөн, хувь хэмжээг нэмэх болов гээд олон асуултыг шалгах нь зүйтэй болов уу. Ямартай ч бид дараагийн дугаартаа хотын дарга асан Э.Бат-Үүлийн Дата карт Консерциумтай байгуулсан хачирхалтай гэрээ болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн дүрмийн сан, компанийн удирдлага, санхүү болон бусад зүйлийг баримттайгаар мэдээлэх болно.
Үргэлжлэл бий…

Эх сурвалж:

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on ““Улаанбаатар смарт карт”-ын хөөсөрсөн хөрөнгө оруулалтыг хуулийнхан шалгах цаг нь болжээ

  1. Нэргүй 2017-04-25 10:07 at 10:07

    Ганц юм хийж байгаа компанилуугаа зохион байгуулалттай дайраад эхлэх шиг Халиунбат гэж нэг нөхөр энэ компанийг шахаж гаргаад өөрийнхөө компанийг оруулах гээд ийм юм хийгээд байгаа юм. Халиунбатын компани орж ирээд бүүр дордоод их мөнгө идэх байлгүй. Ахиад л шинээр бүгдийг нь хийнэ. Гадны хөрөнгө оруулагчдыг ингээд байхаар манайд доллар орж ирэхгүй байгаа юм ш дээ.

    Хариулах
  2. Зочин 2017-04-25 11:00 at 11:00

    Яаж ч бодсон дотоодын ААН-үүдээ дэмжсэн нь дээр шүү дээ. Энэ хэдэн төхөөрөмж нь эрүүл ухаанаар бодоод үзхэд ийм үнэтэй биш л байхгүй юу. Мөнгө угаасан хэрэг болох нь анхнаасаа л илт мэдэгдэж байсан. Бат-үүл зурагтаар ажил хийж байхад битгий олон юм ярь гэж хэлээд л шахчихсаншд

    Хариулах
  3. Болд 2017-04-25 19:24 at 19:24

    Шалгах л хэрэгтэй, өнөө шилэн данс энэ тэр байхгүй гэрээ энэ тэрээ далдлаад бна гэдэг но-той л доо

    Хариулах
  4. Иргэн 2017-04-25 20:43 at 20:43

    Шалгах цаг болсон. Орлогын 10%г шууд авч байгаа нь луйвар, хуйвалдаан байгаа. Гадаадад Нийтийн тээвэрт ийм маягаар хөрөнгө оруулалт хийсэн бол. Оруулсан хөрөнгөө.ба ашигаа тооцоод тодорхой хугацааг харилцан тохироод орлогын 3,5-аас4%-ыг л авдаг. Манайд эсрэгээрээ 10%-одоо болих хэрэгтэй орлогыг НТГ-т төвлөрүүлэх хэрэгтэй.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн