Танин мэдэхүйЭрүүл мэнд
Редакцийн сонголт

Лонх дарс хэчнээн тамхитай тэнцдэг вэ?

Английн Саусхемптоны их сургуулийн судлаачдын баг хорт хавдар үүсгэхэд нөлөөлөх архи, тамхины харьцуулсан судалгаа хийснээр хүн 7 хоногт 1 шил /ойролцоогоор 700гр/ вино уувал эрчүүд 25 ширхэг тамхи, эмэгтэйчүүд 50 ширхэг тамхи татсантай адил хэмжээний өвчлөх эрсдэлтэй гэдгийг тогтоожээ.

Нэг шил виноны алкохолын хэмжээ нь 10 нэгж /1 нэгж-10гр алкохол/ байдаг бол шар айргийн 500гр нь 1 нэгж байдаг аж. Улаан, цагаан вино нь ялгаагүй хорт хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг бөгөөд 7 хоногт 1 шилийг уувал 1000 хүн тутмын эрэгтэй 10, эмэгтэй 14 хүн ямар нэгэн хорт хавдарт өртөх гэнэ. Арай илүү тодруулбал, судлаачид тамхи татдаггүй тус бүр 1000 эрэгтэй, эмэгтэйг  нэг долоо хоногт нэг шил дарс уухад 10 эрэгтэй, 14 эмэгтэйд хорт хавдар үүсч болзошгүй гэж тооцоолжээ.

Архи тамхийг хэтрүүлэн хэрэглэснээр улаан хоолой, амны хөндийн үрэвсэл, төвөнх, ходоод, уушги, бүдүүн гэдэс, элэг, хөхний хорт хавдар зэрэгт өртөх нь хамгийн элбэг үзэгдэл болж байна гэж үзжээ.

106216617_alcohol_units_640-nc Лонх дарс хэчнээн тамхитай тэнцдэг вэ?

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Frantsuud eder bolgon xoolon deeree dars uudag ted nar eryyl chiireg evhcin baga tusdag urt nasaldag shyy dee Yynees yzexed deerx niitleld itgexed berx yum baina

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close