Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өчигдөр (2019.03.29) 22:00-04:00 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэжээ.
Энэ үеэр бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг 3 бүлэг 6 этгээдийг дайчлан баривчилсан байна.
“Бүлэг-2019” арга хэмжээгээр нийслэлийн хэмжээнд нийт 48 дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэн ажиллаж байгаа юм байна.