Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн “Хөх булан” гэдэг газар Ховд голын усанд хүүхдийн цогцос байна гэсэн дуудлага өчигдөр (2019.03.29) 14:00 цагт хүлээн авчээ.
Амиа алдсан хүүхэд нь хоёрдугаар сарын 13-нд Ховд голын усанд осолдсон тус сумын оршин суугч 6 настай хүү Г байжээ. Тэрээр Мянгад сумын Баянхошуу баг /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 1,7 км-т/ голын усанд осолдсоныг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 22 алба хаагчид тухайн өдрөөс эхлэн 19-ний өдөр хүртэл 7 хоног эрэн хайх, аврах ажиллагааг явуулж, ар гэрийн хүсэлтээр хоёрдугаар сарын 19-ний 18:00 цагт зогсоогоод байсан юм.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 цаг орчмын дараа очиж, 18 минут ажиллан хүүхдийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.