2019-03-28 15:291min00

Казахстанд Ми-8 нисдэг тэрэг осолдож, 13 хүний амь үрэгджээ

tereg

Өчигдөр (2019.03.27) орой Казахстаны армийн Ми-8 нисдэг тэрэг тус улсын Кызылордын бүс нутагт осолдсон билээ. Тэгвэл уг нисдэг тэрэгт явсан бүх 13 хүн амь үрэгдсэн болохыг Казахстаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев өнөөдөр твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэр бас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, материаллаг туслалцаа үзүүлэхээ амласан байна. Осолдсон Ми-8 нь Актаугаас Шымкент чиглэлд сургуулилалтын нислэг үйлдэж байсан аж. Нисдэг тэрэг ямар шалтгаанаар осолдсон нь одоогоор тодорхойгүй байна.

Нислэгийн үед гэнэт гал гарснаас нисдэг тэрэг унаж, бүрэн шатсан тухай Казахстаны додоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй