Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо. “Танд ойрхон найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь архиваас олгох лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийж шуурхай боллоо.
Өмнө нь ирээд тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг дүүргийн хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж цаасан лавлагаа авдаг байсан бол одоо Нийгмийн даатгалын хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож иргэдийн ажлыг хөнгөвчилж, цаг мөнгийг хэмнэж эхэллээ.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР БОЛЛОО