Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
С.Эрдэнэ: Энэ хуулийг эртнээс төлөвлөж, шат дараалсан тавилттайгаар оруулж ирж баталлаа – updown.mn

С.Эрдэнэ: Энэ хуулийг эртнээс төлөвлөж, шат дараалсан тавилттайгаар оруулж ирж баталлаа

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдан орж ирсэн хуулийн төслүүдийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан. Тэгвэл уг хуулийг баталснаар УИХ дахь олонхын бүлэг Үндсэн хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл гаргалаа гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ илэрхийллээ. Түүний хэлснээр хуулийн төслийг хэлэлцэх үеэр заалтанд нь зөөлрүүлсэн, зөрчилгүй байх заалтыг оруулах гэж оролдсон боловч түүнийг нь хүчингүй болгож, анх орж ирснээр нь батласан гэнэ. Түүнчлэн үүнийг маш эртнээс төлөвлөж, зохион байгуулалттай, шат дараалсан тавилттайгаар оруулж ирж баталлаа гэж дүгнэхийн сацуу Үндсэн хуулийн үндсэн зарчмыг гажуудуулсан шийдвэр гэж хэллээ.

Тэрээр тус хууль батлагдсанаар ямар үр дагавар гарч болох вэ гэдэг талаар байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн эдийн засаг, улс төрийн харилцааг зохицуулдаг төрийн эрх мэдлийн зөв хуваарилалтыг алдагдуулах маш том хор уршигтай гэж дүгнэж байна.

Мөн тэрээр С.Зориг агсны хэргээр яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудлыг хөндсөн юм. Энэ талаар ярихдаа УИХ-ын гишүүдэд өчигдөр үзүүлсэн бичлэг дээрх процесс өмнө нь ч байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байж болзошгүй зүйл гэж байна. Үйл явдал Төв аймаг дахь урьдчилан цагдан хорих төвд болсон аж. Гэтэл жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүн ард нь үлдээд хол байсан хүмүүст хариуцлага хүлээлгэх гэж оролдож байна гэж үзэж байгаа юм байна.

Ийнхүү УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Үндсэн хуулийн бус аргаар шүүх эрх мэдлийн хараат бус байдалд халдсан, ардчиллын суурь зарчмыг хөндсөн хуулийн өөрчлөлтийг өчигдөр хийчихлээ” гэдэг дүгнэлтийг дахин хэллээ. Түүний хувьд ээлжит бус чуулган сөрөг үр дүнтэй чуулган боллоо гэж дүгнэж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн