Жүжигчин М.Баярмагнай цагдаад дуудагджээ

Хошин урлагийнхан дундаа “марзан” Магнай нэрээрээ алдаршсан “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай цагдаад дуудагдсан байна.

Тэрбээр өөрийнхөө цахим хуудсандаа загас агнуурын хорио тавигдаагүй байхад зохих газраас нь зөвшөөрөл авалгүй загас барьсан юм байна. Тус хориг нь амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.

Хэрэв энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулна. Ингэхдээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж.

Энэ талаар жүжигчин М.Баярмагнай цахим хуудснаа “Сайн байцгаана уу. Магнай нь цахим орчиндоо нэгэн буруу бичлэг тавьж та бүхэндээ буруу сэдэл төрүүлснээс болж цагдаад очиж мэдүүлэг өгсөн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй ээ гэдгээ энэ завшаанаар хэлэх гэсэн юм бас та бүхнийг ан амьтныгаа хайрлаарай гэж хүсье” гэжээ.

3 thoughts on “Жүжигчин М.Баярмагнай цагдаад дуудагджээ

  1. Нэргүй 2019-03-28 14:37 at 14:37

    Vrjkgxbml

    Хариулах
  2. Нэргүй 2019-03-28 14:38 at 14:38

    Энэ баянхонгорынхон угаасаа бүтэхгүй зальтай мөнгөний шунал нь хэтэрсэн жанхуу тэргүүнээсээ эхсүүлээд аымаар нөхөд бдг. Увс завхан ховд баянхонгор эвгүй эвгүй

    Хариулах
    1. галдан 2019-04-19 10:48 at 10:48

      хуцдаг халтар вэ цагаан хэрэмнээс цааш нутагтаа очоод дов жалгаа шулагнаараа

      Хариулах

галдан-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн