БНСУ-ын иргэн гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн Цагдаагийн байгууллага мөрдлөг хийж БНСУ-ын иргэн К-ийн түрээслэдэг байрнаас 59 грамм “Каннабис” илрүүлжээ.
2019 оны гуравдугаар сарын 22-ноос 23-нд байрыг нэгжих үед иргэн К НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай “Каннабис” хадгалж байсан гэнэ.
Үүнийг Нийслэлийн прокурорын газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
БНСУ-ын иргэн К хар тамхийг хэдий хугацаанд хэрэглэсэн, зарж борлуулж байсан уу үгүй юу гэдгийг шалгаж байна. 53 настай, эрэгтэй К цагдаагийнханд гоо сайхны бараа зарж борлуулдаг гэж мэдүүлжээ.