АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар өнөөдөр (2019.03.27) мэдээлэл хийлээ
Тэрбээр хэлэхдээ “Би 10-аад хоногийн өмнө цензургүй яриа нэвтрүүлэгт орсон байгаа. Нэвтрүүлэгт орсоны дараа надтай зургаан хүн уулзлаа. Тэд Ц.Элбэгдорж, Хурц нарын янз бүрээр хэлмэгдсэн хүмүүс. Зарим нь өөрсөддөө учирсан зовлонгоо ярьж яаж хамтарч тэмцэх вэ гэсэн санал бодлоо хэлсэн. Нэг хэсэг нь яахаа мэдэхгүй хохирсон хэлмэгдсэн учир надаас зөвлөгөө авах гэж хандсан.
Тэдний хэлснээр үүний цаана маш олон хүн бий. Хэрвээ та туславал би тэр хүмүүстэй холбож өгөх тухай ч хэлсэн.Нэгэнт энэ хонгил дунд хэлмэгдээд бүх шатыг нь туулсан хүний хувьд мөн УИХ-ын гишүүн байсан хүний хувьд энэ хонгилыг нураахад мөн дахиад хонгил бий болгохгүйн тулд хууль эрхзүйн орчны шинэчлэл дээр доторхой дуу хоолойгоо оруулж энэ хүмүүстэй хамтарч ажиллах нь зөв юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн.
Энэ ч үүднээс зарим хүмүүстэй нийлж Шударга бусын хонгилд хэлмэгдсэгсдийн холбоо төрийн бус байгууллага байгуулж байгаагаа зарлаж байна” гэв.
[fbvideo link=”https://www.facebook.com/UBSTelevision/videos/287024158899256/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]