Өнгөрсөн шөнө /2019.03.26/ жирэмсэн эмэгтэй зургаан давхраас унах үед амийг нь цагдаагийн албан хаагч аварчээ.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор эмэгтэйг унахад үед Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар машиндаа байсан дээлийг дэлгэн уг эмэгтэйг доороос нь тосч авчээ. Жирэмсэн эмэгтэй нь 17 настай ба төрөхөөр эмнэлэгт хүргэгдэн ирсэн байжээ.