Монгол Улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна. Ноолуурын үнийн өсөлт, бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир салбарын яам энэ чиглэлд анхаарч ХХААХҮЯ, ХААБирж хамтран орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулж эхэллээ. Энэхүү дуудлага худалдааны эхлэлийг тавьсан Сүхбаатар аймагт нэг кг ноолуурын үнэ 133 мянган төгрөг, Хэнтий аймагт 139 мянган төгрөгт хүрсэн байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ