Хүний зан араншинг нүүр царайгаар нь тодорхойлох урлаг. Хятадад 2500 жилийн өмнө үүссэн бөгөөд хүн судлалын хамгийн эртний шинжлэх ухаан билээ. Залуу хүний нүүрний шинж өөрчлөгдөж байдаг бол 41 нас хүрээд л төгс бүрддэгийг уншигч та анхаарах буй за.

Нүд

Хүн хамгийн түрүүнд шинэ танилынхаа нүдийг хардаг. “Нүд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь үнэн ажгуу.

Том алаг нүд нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хүнд заяагддаг.

Хэрэв том нүдний зовхинд үрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хүний шинж гэнэ.

“Дугуй” (телескопын) нүд мөрөөдөмтгий, залхуу, худалч занг илэрхийлдэг бол буурьтай, зожиг, зөрүүд, бардам хүн жартгай нүдтэй байдаг байна.

Жижигхэн хар нүдтэй хүн голдуу ухаалаг, уран үгтэй байдаг.

Харин тогтворгүй “гүйдэг” нүдтэй хүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ нь залхай этгээдийн таних тэмдэг.

Онигор, хөнхөр нүд нь овсгоотой, гэхдээ дотуур тамиртай, атаа жөтөөтэй, хар хэл амтай хүний шинж. Ер нь хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хөнхөр хол нүдтэй болдог учир тэд амьдралын хар ухаантай бас зальтай, шунахай, бусдад итгэдэггүй.

Хялар нүдтэй эрчүүд шийдэмгий харин эмэгтэйчүүд ухаанаар гавьдаггүй.

Хүний нүдний цагаан шарласан, улайсан эсвэл хөхөрсөн байвал тэрээр ямарваа нэгэн өвчин эмгэгтэй эсвэл сэтгэл санаа нь хэвийн бус байдалд байна гэсэн үг.

Нүдний хар, нүдний цагааныг хоёр хэсэгт хуваасан бол өрөвчхөн, нинжин сэтгэлтэй хүний тэмдэг.
Харин нүдний цагаан нь нүдний харыг тойроод хоорондоо нийлж байвалширүүн авиртай, хувиа хичээсэн хүний шинж.

Хар, хүрэн, ногоон нүд нь амьдрах чадвар сайтайгийн баталгаа.

Цэнхэр нүдтэнд дээрх чанар дутагддаг гэхдээ тэдд сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, үгэнд оромтгой байдаг.

Ичимтгий хэт даруухан хүнийг цайвар хүрэн, тайван тогтуун хүнийг сүүн хөх, ажлаас халширдгүй хүнийг хүрэн, тусч нөхөрсөг хүнийг саарал нүдээр нь мадаггүй таниж болдог.

Хүний дээд зовхи доодхоосоо том хавдсан юм шиг байвал тэр бусдын төлөө санаа тавьдаггүй бэртэгчин, харин доод зовхи нь том бол биеэ боддоггүй хүн.

Эрэгтэй хүний зүүн нүд нь баруунаасаа том бол түүнд эмэгтэй хүний шинж чанар давамгайлсан байдаг. Ийм нүдтэй хүн хэрүүлч, чалчаа, яншаа, үглээ хов жив зөөдөг бол та гайхах хэрэггүй.

Эршүүд эмэгтэйн баруун нүд нь том байдаг.

ХАМАР

Хамрын дүрс хэлбэр эзнийхээ талаар олон сонирхолтой мэдээлэл агуулж байдаг.

Сод хүн том хамартай байдаг.

Гүн ухаантан эрдэмтэн мэргэддийг байгаль эх урт, шулуун хамраар шагнадаг.

Хэрэв ийм хамартай хүн цэнхэр нүдтэй байвал Монте-Кристо гүнгийн адил ямагт тэнгэрийн одыг тоолох гэж зүтгэнэ.

Мөгөөрслөг, ясархаг хамар их зантай , үглээ хүнийг бусдаас члгаж өгдөг.

Илэн далангүй өөдрөг сэтгэлтэй хүнийг богино хамраар, тусч гүндүүгүй гэхдээ бага зэрэг бүдүүлэгдүү хүнийг том хамраар нь мэдэж болно.

Сократ, Кромвель, 1-р Петр зэрэг айж эмээхийг мэддэггүй, сэтгэлийн асар их тэнхээтэй хүмүүсийн хамар бүгд сууриараа өргөн байсан.

Хэт жижиг эсвэл төрөлхийн муруй хамартай хүн зөвхөн биеэ оторлосон Тартюф шинжтэн.

Бүргэдийн хамар нь гярхай, овсгоотой, муу санаатай /Цезарь, 2-р Фридрих/,

Карлсоных шиг сөхөгдсөн хоншоортой хамар нь хөнгөн хийсвөр, алсын бодолгүй,

Шантгар хамар нь олон ааштай, итгэж болмоооргүй хүний /1-р Павел, Нерон/ шинж мөн.

Бусдад дандаа буулт хийдэг туйлбаргүй хүний хамар жижигхэн нүхтэй байдаг.

Шулуун хамар нь духтайгаа нийлсэн хүмүүс өөрийн үйл ажиллагааг нийгмийн ашиг сонирхолд зохицуулдаг,

Хэрэв нийлээгүй бол өөрийн гэсэн үзэл бодолтой бусдын аяыг хэзээ ч дагадаггүй, шийдэмгий, идэвхитэйхүмүүс байдаг.

Өргөн самсааг их зантай, онгироо хүний шинж гэдэг.

Өөрийн авъяасыг зөв зохицуулж чаддаггүй хүн навтгар хамраараа олноос ялгардаг.

Бусдыг аяыг хардаг, идэвхгүй хүмүүс зөөлөн хамартай байдаг.

Ер нь хамар хэдий чинээ том байна төдий хүн төдий чинээ их сэтгэлийн тэнхээтэй, амьдрах чадвартай гэдэг.

By updown

7 thoughts on “Том алаг нүдтэй хүн нинжин сэтгэлтэй байдаг гэнэ”
1. хуцаа чи чам шиг юмыг дандаа нэг хүнд өширсөн сэтгэлээр ханддаггүй судлаачийн зөв л гаргасан судалгаа байна. чи бол мэлхий нүдэт байхаа

1. Тэгвэл арабын ертөнцийн товаршууд болон айлгүй алаг нүдтэй хүүхнүүд жигтэйхэн сэтгэлтэй гэж үү?бүү л хадуураарай магтах хүнээ ингэж цаасан малгай өмсгөөд хэрэггүй!!

ХҮРЭЛСҮХИЙН АРГА-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн