Хүүхдээ эсэн мэнд тээж, эсэн мэнд өсгөж байгаад санамсаргүй үйлдэл, санаанд оромгүй тохиолдлоор бэртээж гэмтээн, тэднийгээ алдах нь магадгүй хорвоо дээрх хамгийн харамсалтай зүйл байх. Хүүхдээ том болсон гэж анхаарлаасаа гадуур битгий орхиорой. Нийгэм, орчин цагийн нөхцөл байдал, хүний араншин санаанд оромгүйгээр өөрчлөгдөж байгаа энэ үед үр хүүхдээ гэдсэнд буй мэт нандигнан, халамжлах шаардлага айл бүрийн үүдийг тогшиж байна. 7-9 настай 10 хүүхэд тутмын ес нь эцэг эхийнхээ утасны дугаарыг мэддэггүй байна.
Хэрвээ таны хүүхэд таны утасны дугаарыг мэдэхгүй, гудамжинд ганцаараа төөрвөл танд ямар санагдах вэ? 20 хүүхэд тутмын 19 нь настай хүнд шатаар дээш гарахад нь туслахад бэлэн гэжээ. Энэ нь тэднийг танихгүй хүнд хууртан, мэхлүүлэх өндөр эрсдэлтэй байгааг нь харуулжээ.
-Бага насны хүүхэд өндрөөс унах эрсдлийг тооцож тоглуулах газраа сонгох
-Бага насны хүүхэд хахах эрсдэлтэй тул тоглоомын жижиг хэсгийг шалгах
-Хатгуулах, эсгүүлэх эрсдлийг тооцож хайч хутга гэх мэт хурц ирмэгтэй зүйлсийг холдуулах
-Хугарах, хагарах боломжтой чанар муу эд зүйл, тоглоомыг засах, устгах
-Цэвэрлэгээний бодисын тагийг чанга таглаж цоожтой шургуулга эсвэл хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах
-Хүүхдийг нуруугаар нь буюу дээшээ харуулж унтуулаарай. Мөн хоёр хажуугаар нь ээлжлэн хэвтүүлж болох юм. Учир нь 1992 онд Баруун Европд хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулснаас болж, бага насны хүүхдийн амьсгал боогдож, эндэж байжээ. Иймд хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулахыг хориглож, хажуу болон нуруугаар нь унтуулж эхэлснээр бага насны хүүхдийн эндэгдэл 3 дахин багассан байна.
-Хүүхэд шигдэж орохуйц зөөлөн буйдан, хүнд хөнжил зэргээс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь хүүхдийг унтаж байхад амьсгалыг нь боогдуулах эрсдэлтай тул хатуу матрасс болон нимгэн “ширмэл” хөнжлийг нөмрүүлж хэвшээрэй.
-Хүүхдийн орны хашлаган хаалтны сараалж нь, Кока Кола ундаа багтах хэмжээний жижигхэн зайтай байх нь чухал. Хэт том сараалж нь хүүхдийн гар хөл орж гацаах магадлал өндөртэй байдаг. Хүүхдийг унтаж байхад, орон дээр нь аль болох тоглоом, хувцас, живх, бас бус зүйлсийг тавих хэрэггүй юм.
-Онгоцоор зорчиход нялх хүүхдийн хэнгэрэг цоордог тул онгоц хөөрөх, буух үед хөхүүлэх хэрэгтэй
-Эм бэлдмэлээ хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах
-Хүүхэддээ эм өгөхдөө хугацаа болон нэрийг нь заавал нягтлаарай
-Шил шаазан эдлэлийг хүүхдийн гар хүрэх газарт бүү тавь.
-Сахлын хутгаа дээш нь тавих
-Уксус, цуу зэргийг уух зүйл биш гэдгийг ойлгуулж өндөр, далд газарт хадгалах
-Цахилгаан хэрэгслүүдийг /үсний болон хувцасны индүү, халуун тогоо, ус буцалгагч/ хүүхэд хүрэхгүй газарт байлгаж ашиглах
-Цонхоо том онгойлгохгүй байх
-Цонхны доор буйдан, сандал тавихгүй байх
-Таны байр доод давхарт байдаг ч гэсэн, заавал хамгаалалтын торыг цонхондоо хийж өгөөрэй.
-Цонхны тор хаалт нь аваар ослын үед авагддаг байхаар шийдэхгүй бол маш эрсдэлтэй.
-Түймэр гарсан сургуулийн хүүхдүүд цонхыг торлосон төмрийг авч чадахгүй байсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.
-Хүнд жинтэй зүйлсийг дээрээс унахаар тавихгүй байх
-Арзетканы нүхийг таглаж хэвших
-Цахилгааны монтажны утсыг далд, аюулгүй болгох
-Цэнэглэж буй гар утсаар оролдуулахгүй байх
-Гэр хороололд жорлонгийн ойролцоо хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-Халуун зууханд хүүхэд хүрэхээс сэргийлж хаалт хийх, галлагаатай байгаа үед хүүхдээ галаас хол байлгах
-Гудамжаар явахад нохойноос холуур явахыг хүүхэддээ сануулах
-Мууртай тоглож болох ч түүний шүд, хумс чамд аюул учруулж болно гэдгийг хэлж өгөх
-Халтиргаатай газраар явахгүй байхыг анхааруулах
-Халуун цай, сүү зэргийг газарт огт тавихгүй байх ёстой бөгөөд дээшээ тавихдаа цаад хананд тулган тавьж хүүхдийн гараас холтгох
-Бага насны хүүхэдтэй бол ширээний бүтээлэг хэрэглэхээс зайлсхийх
-Хэрвээ таны хүүхэд хөлд оруулагчаар явдаг бол шат, халаалтын хэрэгсэл, цахилгааны утас зэргээс аль болох хол байлгах хэрэгтэй.
-Тавиур шүүгээг ханатай бэхлэх.
-Бэхлээгүй шүүгээнээс болж дэлхий дээр жил бүр хэдэн арван хүүхэд энддэг гэсэн харамсатай явдал байсаар байна. Хүүхэд 10см гүнтэй усанд ч живэх магадлалтай.
-Хүүхэд 2 ХҮРЭХГҮЙ МИНУТАД живэх эрсдэлтэй тул усанд, усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй бүү үлдээ, тоглуул Угаалгын өрөөний хаалгыг ямагт хааж байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналтгүй усанд оруулж болохгүй.
-Бассейн, усан оргилуур зэргээс хүүхдийг хол байлгах хэрэгтэй.
-Хэрэв хүүхдээ бассейнд оруулах бол, заавал цуг орох, хараа хяналтаа салгаж болохгүй юм.
-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сэлж чадна хэмээн бодож, хараа хяналтгүй ус руу оруулдаг. Гэвч харамсалтай нь, нийт живсэн хүүхдүүдийн 47 хувь нь, 10-17 насных байсан аж.
-Маш олон эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй усанд оруулах, гар утсаа оролдох, ном унших зэргээр хүүхдээ алддаг байна.
-Газны таглааг сайтар таглаж байх
-Шүдэнзээр хүүхдээ тоглуулахгүй байх
-Утааны дохиолол болон галын хор зэргийг гэртээ суурьлуулаарай.
-Энэ нь таныг болон танай гэр бүлийг учирч болзошгүй эрсдлээс хамгаалах болно. 5-аас доош насны хүүхдэд, самрын тос, хатуу чихэр, усан үзэм зэрэг жижиг болон ястай жимс, бүтээгдэхүүнийг өгөхийг хориглоно.
-Мөн хүүхэд ямар нэгэн байдлаар хахах, амьсгал нь боогдох үед авч болох арга хэмжээ, анхны тусламжийн зүйлсийг бэлтгэх хэрэгтэй. Энэ нь учирч болзошгүй аюулаас хамгаалах болно.
-Хэрэв таны хүүхэд ямар нэгэн аюултай зүйлийг залгисан байж болзошгүй хэмээн үзэж байвал, даруй эмчид хандах хэрэгтэй.
-Өөрөө дур мэдэн арга хэмжээ авах нь байдлыг бүр ч дордуулж мэдэх юм.
-Хоол идэхэд нь залгаатай том мах, бүхэл зүйл залгихаас сэргийлэх.
-Бөөрөнхий усан үзмэнд хүүхэд хахах эрсдэл өндөр байдаг байна.
-Замын хөдөлгөөнд ногоон гэрлээр гарахыг зааж өгөх
-Ногоон гэрлээр гарсан ч хоёр талдаа заавал харж байж гарахыг сургах
-Машины сүүдэрт тоглох, унтахыг хориглох ба огт тоглуулахгүй хараа хяналтандаа байлгах
-Тээврийн хэрэгслээс буугаад араар нь тойрч гарах ёстойг хэлж өгөх
-Тээврийн хэрэгслээр хүүхдийг зориулалтын суудалд суулгах
-Өсвөр насны хүүхдүүдэд ч аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшүүлэх