Нийгэм

Аврагчид 411 удаагийн шүхрийн буулт хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд зохион байгууллаа.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 34 алба хаагч хамрагдсан юм. Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 29 шүхэрчин аврагч нийт 411 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа.

Мөн таван алба хаагч шинээр шүхэрлэн бууж, 15 удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэн шүхэрчин-аврагчаар дадлагажсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC0806-1024x683 Аврагчид 411 удаагийн шүхрийн буулт хийлээ

DSC0825-1024x683 Аврагчид 411 удаагийн шүхрийн буулт хийлээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close