Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож нийт эрчүүддээ баяр хүргэсэн, тэднийг шагшин магтсан, хайрласан өдөр байлаа.
Гэвч үүнээс хойшхи өдрүүд нь монгол эрчүүдийг муулсан доромжилсон, тэднээс хариуцлага нэхсэн үйл явдлууд шил дараалан болж өнгөрлөө. Ёстой л айдас хүйдэст автсан, хар дарсан өдрүүд эрчүүдийг нөмрөөд авсан гэхэд хилсдэхгүй.
Тодруулбал, “Comedy Lab”-ынхны “Reborn” зураг цацагдаж, нийт даяар “Паа пүү”, “Орчин цагийн монгол эрчүүд….бла бла” гэж эхэлсэн. Гэхдээ тэднийг дэмжсэн хүмүүс ч цөөнгүй байв.
Үүний дараа дуучин Нарагийн амьдралын тухай “драма” цацагдаж, зүрх сэтгэлдээ шарх сорвитой үлдсэн, ганц бие бүсгүйчүүд болон зарим эрчүүд пост, шэйр, сэтгэгдлээрээ “зэвсэглэн” эрчүүд рүү турхиран дайрч, тэднийг үзэн ядсан “давалгаа” эрчээ авч ахуйд Улсын ерөнхий прокурорт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ё.Сагсайгийн “секс” бичлэг олноо цацагдаж байдал улам дордов.
“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нийт эрчүүдийн массыг буруутгасан, хэн ч биш болгосон үзэл Монголын нийгэмд давамгайлж байна. Эдгээр үйл явдлуудтай зэрэгцэн иргэд ч үзэл бодлоо сошиалд илэрхийлсээр л…
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
Эх сурвалж: