Энэ сарын 5-нд Тавантолгой дахь сургалтын төвд болсон хэрэгт холбоотой албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ. Энэ шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний Жанжин штабын дэслэгч генерал Д.Даваад үүрэг болгосны дагуу өнгөрсөн баасан гаригт (2017.04.21) ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралджээ.
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилжээ. Салбарын сайд Б.Бат-Эрдэнэ Тавантолгойн сургалтын төвд болсон хэрэгт шууд хамаарал бүхий албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу арга хэмжээг энэ сарын 21-ны дотор авах үүрэг болгосон аж.