УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр /2019.03.25/ намын бүлэг, ажлын хэсгийн хуралдалдана.
УИХ дахь хоёр намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. Маргааш буюу Мягмар гаригт УИХ-ын ээлжит бус отгон чуулган хуралдаж, хэд хэдэн томилгоо болон нэг хуулийн төсөл хэлэлцэнэ.
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцсэнээр ээлжит бус чуулган хаалтаа хийнэ.