Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны шадар туслах гэгддэг Ким Чан Сон Москвад айлчилж байгааг өчигдөр олон улсын хэвлэлүүд мэдээлэв.
Энэ айлчлалаараа Ким Чан Сон Хойд Солонгосын удирдагч болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын анхны уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хэлэлцэнэ гэж ажиглагчид дүгнэж байна.
Мягмар гаригт Москвад очсон Ким Чан Сон нь Сингапур болон Вьетнамд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын Төрийн тэргүүн Ким Чен Уны уулзалтын бэлтгэл ажлыг хянан ажиллаж байжээ.
Владимир Путин Ким Жон Уныг эх орондоо айлчлахыг уриад байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Москвад айлчилж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзсан байгаа. Тэдний уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүний уулзалт ч мөн ярилцсан байж магадгүй гэж ажиглагч орнууд үзэж байна.