2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 44 хувьцаат компанийн 18,556,920,640 төгрөгийн үнийн дүн бүхий 26,128,399 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Ган хийц” ХК (GHC+14.97%) болон “Баян-Алдар” ХК (VIK+14.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” XК (ETR-15%) болон “Ремикон” ХК (RMC-5.48%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр багцын арилжаагаар “АПУ” ХК-ийн 25,648,334 ширхэг хувьцаа 18,466,800,480 төгрөгөөр арилжигдсан байна. “TOP 20” индекс 1.19 хувиар өсч 21088.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,506,801,924,085. төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ