Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

10:00 цагт Шинжлэх ухааны Академи болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. /98119897/

10:30 цагт нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн ЗДТГ-ын А танхимд хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай, нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Сэтгүүлчид та бүхэн мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү. Холбогдох утас: 7011-9921, 99268461

10:30 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд дараах сэдвүүдээр хэвлэлийн бага хурал зарлаж байна. 1. Барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан хийгдэж буй хяналт шалгалт, анхаарах асуудлууд

2. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 91887887

11:00 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 24 цагийн 1800-2000 утасны үйлчилгээ үзүүлэх төвийг Монголд анх удаа СЭМҮТ нээх гэж байна. Уур бухимдалтай, нойргүйдэлтэй, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гадны хөгжингүй орнуудтай адил утсаар зөвлөгөө авах боломжтой болж байна. Утасны цаана туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллах юм байна. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. Утас 99182664.

11:00 цагт “ДЭЛХИЙН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР 2019” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ Эрүүл мэндийн яамны “А”зааланд болно. Сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

11:00 цагт Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус салбарын томоохон арга хэмжээ болох “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан УУХҮЯ, АМГТГ хамтран хэвлэлийн бага хурал хийх тул сэтгүүлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэвлэлийн бага хурал УУХҮЯ-ны Хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99089666, 99160069

16:00 цагт Сансарын хамтарсан нислэгийн өдөрт зориулсан “Одон орон, сансар судлалын ололт, амжилт” сэдэвт өдөрлөг ШУА-ийн Одон орон,геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхэсийн ордонд болно.Эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирж Сансар судлалын музей болон Од эрхэсийн танхимтай танилцахыг урьж байна. 98119897

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close