Р. Эмүжин: Ер бусын уудам талаар гүймээр байна, гүйх ч болно

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан.Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ.
Р. Эмүжин хуудаснаас
Би зөндөө тэнэгтсэн, зөндөө алдсан, зөндөө сахилгагүйтсэн, асгартлаа уйлсан, ханатлаа инээсэн, уйдталаа аальгүйтсэн…яадгийн дахиад ч энэ бүхнийг эхнээс нь туулахад бэлэн байна. Эрт орой нэгэн цагт дуусах амьдрал, буцах аяллын замыг энэ бүхэнгүй яаж туулж, хэрхэн амтлах юм?
Бүдэрнэ л биз, босдог хорвоо…уйлна л биз, урагшилдаг амьдрал…алдана л биз, асдаг сэтгэл… өвдөнө л биз, өндийдөг хийморь…сөхөрнө л биз, сөрдөг зориг…би ямар тавилга биш, тавиад мартсан эдлэл биш…хүн юм чинь хүссэнээрээ амьдарна, бодсоноороо зүтгэнэ, тэмүүлснээрээ урагшилна!
Тэгээд яг одоо яамаар байгаа юм бэ гэж үү? Яг одоо сэрүүн өдөр сэвэлзтэл нимгэн алхаж, ертөнцийн салхи хормой дор сэвэлзэхийг мэдэрч, ер бусын уудам талаар гүймээр байна, гүйх ч болно.