Мессиг клоны аргаар хувилах боломжтой

2019-03-21 14:55
aan

Европын генетикийн архивын тэргүүн, генетикч Аркади Наварро өнөөдөр технологийн эринд хөлбөмбөгчин Лионель Мессиг клоны аргаар хувилах боломжтой гэж мэдэгджээ. Эрдэмтний хэлсэн үгийг Mundo Deportivo хүргэсэн байна.

Генетикчид “Барса”-гийн довтлогчтой маш адилхан хүнийг бүтээж чадна гэжээ. “Бид болдогсон бол Мессигийн ихрийг гаргаж авах сан. Яг л хоёр төрсөн мэт. Гэхдээ нэгийг нь 20 настай хэвээр нь үлдээнэ” гэжээ.

Месси бол “Барселона”-гийн түүхэн дэх шилдэг хөлбөмбөгчин. 674 тоглолтод 591 гоол оруулсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрбээр хөлбөмбөгийн бүхий л цаг үеийн түүхэнд нэг клубийн бүрэлдэхүүнд байхдаа оруулсан гоолынхоо тоогоор хоёрудгаар байрт бичигджээ. Энэ амжилтыг Бразилийн Пеле тэргүүлдэг. Тэрбээр бүхий л карьераа “Сантос”-т өнгөрөөсөн бөгөөд 643 гоол оруулснаараа алдартай.

Эх сурвалж: Lenta.ru news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй