“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийг “Стандарт” банкинд барьцаалсан зээлийн төлбөрт Монгол Улс сард 870,000-900,000 ам.долларын хүү, торгууль төлөх Арбитрын шүүхийн шийдвэртэй. Үүнийг сард 900 мянган ам.доллараар бодож, сарын 30 хоногтоо хуваавал өдөрт 78 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банктай холбоотой “Эрдэнэт”-ийн маргааныг эцэслэхгүй удах тусам монголчууд өдөр бүр 78 сая төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт алдаж байна гэсэн үг. Энэ бол тус үйлдвэрийг барьцаалж авсан үндсэн зээлээс гадна, зөвхөн хүү, торгуулийн л төлбөр юм.
Үйл явдлыг сануулбал, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас авсан зээлээ төлөөгүйн улмаас тус үйлдвэр зээлийн үндсэн төлбөрт 51 сая, хүү торгууль, шүүхийн зардал зэрэгт 44 сая, нийтдээ 95 сая ам.долларыг төлөхөөр Лондонгийн олон улсын арбитрын шүүхээс 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр шийдвэр гаргажээ. Энэхүү үндсэн зээлээс гадна сард 870,000-900,000 долларын хүү, торгууль төлөхийг Арбитрын шүүхийн шийдвэрт дурдсан байна.
Эдгээр мэдээллийг www.bailii.org/ew/cases/EWHC/Comm/2017/1090.html болон түүнтэй холбоотой линкүүдээс дэлгэрүүлэн үзэх боломжтой.
Энэ тухай “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Засгийн газарт албан ёсоор мэдэгдэж дараахь албан бичгийг илгээжээ. Тухайн үед ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас авсан зээлийн асуудлыг шалгах Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланд хаягласан уг албан бичигт:
“…Ш.Батхүү нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг дуурайлган Англи улсын “Стандарт” банктай гэрээ байгуулж 109 сая долларын зээл авсан. Зээлээ төлөөгүйн улмаас үндсэн зээлийн төлбөрт 51 сая, хүү, торгууль, алданги, шүүхийн зардал зэрэгт 44.3 сая, нийтдээ 95.3 сая долларыг Эрдэнэт ХХК-иас гаргуулж “Стандарт” банкинд төлөх Лондонгийн олон улсын арбитрын шүүхийн шийдвэр гараад байна. Энэхүү өр төлбөр сар бүр 870,000-900,000 доллараар нэмэгдэх бөгөөд албан бичиг хүргүүлэх өдрийн /2018 оны 1 сарын 10/-ны байдлаар 101 сая доллар болоод байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь арбитрын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан ч ялах магадлал бага, шинээр гаргах нотлох баримт байхгүй тул…”Стандарт” банктай хэлцэл хийх замаар төлбөрийг төлөх, өдөр бүр өсөн нэмэгдэж буй зардлын мөнгөн хөрөнгийг зогсоох саналтай байна. Зохих шийдвэр гаргах өгөхийг хүсье… Ерөнхий захирал Х.Бадамсүрэн” гэжээ.
Уг албан бичгийг Засгийн газарт ирүүлсний яг нэг жилийн ой саяхан буюу хоёр сарын өмнө болж өнгөрлөө. Гэвч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг барьцаалж “Стандарт” банкаас авсан зээлийн асуудлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн шийдсэн тухай, эсвэл үйлдвэрийн ерөнхий захирлын чиглэл хүсч санал болгосны дагуу тус банкныхантай хэлцэл хийсэн, мөн өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүүгийн төлбөрийг зогсоосон талаар албаны мэдээ нэг ч гараагүй. Энэ зээлтэй холбоотой хэрэг явдал ч шүүхийн шатанд шийдэгдээгүй, өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтад буцсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэг жилийн турш дотооддоо “Эрдэнэт”-ийн 49 хувьтай л “ноцолдоод” байснаас бус, гадагшаа “Стандарт банкны зээлийн асуудлаа шийдэх талаар ямар алхам хийсэн нь тодорхойгүй юм. Харин энэ хугацаанд Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу сар тутам төлөх хүү, торгуулийн төлбөр нь 870,000-900,000 ам.доллараар нэмэгдсэн. Сар тумын энэ нэмэгдлийг анх албан бичиг ирснээс хойшхи 1,2 жилийн 14 сараар бодвол 12,6 сая доллар буюу монгол мөнгөөр 32,7 тэрбум төгрөг болно. Жилийн өмнө Х.Бадамсүрэн захирлыг чиглэл хүсч байх үед 101 сая доллар байсан “Стандарт” банкинд төлөх өр жилийн дараа 113,6 сая доллар болж нэмэгдэх нь. Арбитрын шүүхийн шийдвэрээр харвал шүү дээ.
Онцгойлж харах өөр нэгэн мэдээлэл нь “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлын албан бичигт “Стандарт” банкийг “Англи улсын…” гэж тодотгожээ. Харин уг албан бичгийг бичсэнээс нэг сар орчмын дараа буюу 2018 оны Цагаан сараар Стандарт банкны 60 хувийг Хятадын Аж үйлдвэр, арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/ 770 сая ам.доллараар худалдан авах хэлцэл дууссаныг албан ёсоор олон нийтэд зарлажээ. Хятадын ICBC нь “Стандарт” банкинд 2008 онд анх хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд олон жилийн турш санхүүгийн хамтын ажиллагаа өрнүүлсээр Стандарт банкийг худалдан авах хүсэлтээ анх 2014 онд илэрхийлжээ. Мөн энэ тухайгаа 2015 онд анх гадагшаа мэдэгдсэн бөгөөд албан ёсны хэлцэл нь 2018 оны Цагаан сарын өмнө дуусч ийнхүү олон нийтэд зарлажээ. Шинэ хувьцаа эзэмшигчид нь ICBC Standard Bank нэртэйгээр Лондонд төвөө байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Шанхай, Хон-Конг, Сингапур, Бээжин, Дубай, Нью-Йорк хотуудад салбар оффистой, санхүүгийн нэгдсэн үйлчилгээ үзүүлж, цаашид олон нийтэд нээлттэй байгууллага болохоо мэдэгдсэн тухай chinagoabroad.com,ft.com -д мэдээлснийг тухайн үед Монголын хэвлэлийнхэн ч орчуулан хүргэжээ.
Эх сурвалж: itoim.mn
6 comments
Hurdan shiideechee.
Монгол улсыг Арбитрын шүүхэд ЗОРИУДААР ялагдуулаха ажлыг хэн зохион байугуулж ГҮЙЦЭТГЭСЭН бэ???? Бадамсүрэн УРВАГЧ АА??????? яагаад Засгийн газрыг аль болох их өрөнд оруулах гэж хичээгээд, дотоод гадаадын бүх шүүх дээр ЗГ-ын төлөөллүүдийг очуулахгүй байх шийдвэрийг нөгөө талд гаргуулах ажлыг хийсэн бэ Бадамсүрэээээн!!! Та цалин болон БОНУС нэрээр Монголд байтугай дэлхийд ховорхон их хэмжээний мөнгөн шагнал авсаар ирсэн нь АВИЛГЫН нэгэн ДАЛД болвоч СОНГОДОГ хэлбэр гэдгийг мэддэггүй гэж ү??? та бол АВИЛГАЧ, ард түмний эсэрэг ажилласан УРВАГЧ этгээд, одоо ЖАНГАА идэх цаг чинь болсон!!!
Энэ өрийг чинь Ганзориг гэх 2012 он хүртэл ажилласан өмнөх захирлын үед тавьсан. Бадамсүрэн захирал 2016 оны 12 дугаар сараас ажиллаж байгаа шүү дээ. Харин ч энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа юм билээ. Эс тэгвээс Эрдэнэтийн гадаад харилцаа зогсож, борлуулалт нь царцаагдах гээд аюул тулж ирсэн. Сайн мэдээлэл авч, комментоо бичээ, Жангаа идэх цагаа????.
Энэ хунийг шалгадаггуй юм байх даа
ГАНЗОРИГ бАТХҮҮ НАР ГАЙГҮЙ САЙН ҮНЭД ХҮРЭХ ЭД ЭРХТНЭЭ ЗАРЖ БОРЛУУЛААД УЛСАА ӨРНӨӨС ЧӨЛӨӨЛЖ ӨГВӨЛ ЯАСАН ЮМ.
ene xoert zarax yu bdag yum, ottoi,tembvvtei shodoigoor ordarna, gej yu baixaw tee,