Хүндэт таныг Ханбогд сумын Гурван талт зөвлөл, Омбудсмэний газраас зохион байгуулж буй Туршлага хуваалцах бага хуралд урьж байна. Арга хэмжээ “Пример Бест Вестерн Туушин” зочид буудалд 2019 оны 3 дугаар сарын 25-нд болно.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл Омбудсмэний газрын зуучлал туслалцаатайгаар хэрэгжсэн гомдол барагдуулах ажиллагааны үр дүнгхангалттай байна гэж үзсэн тул Омбудсмэний газрын оролцоог дуусгавар болгож буй. Иймд цаашид аливаа гомдол, зөрчлийг эвлэрүүлэн зуучлагчийн хяналт, туслалцаагүйгээр шийдэж байхаар тогтсон билээ. Гурван талт зөвлөл болон Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газар 2012-2013 онд Ханбогд сумын малчдын гаргасан гомдлуудыг шийдвэрлэх явцад олж авсан туршлагаа хуваалцахаар тус арга хэмжээг зохион байгуулж байна.
Омбудсмэний газарт малчдын гаргасан гомдлуудыг хаах болсон нь уул уурхайн компани, орон нутгийн засаг захиргаа болон нутгийн малчдын, тэнцүү эрх мэдэл бүхий төлөөллөөс бүрдсэн Гурван талт зөвлөл байгуулан, асуудлыг зөвшилцлийн арга замаар хамтран шийдвэрлэж, итгэлцэлд суурилсан тогтвортой механизм бий болгож чадсаны үр дүн юм.
Та манай Туршлага хуваалцах бага хуралд оролцох бол 3 дугаар сарын 21-ний дотор дараах хаяг, утсаар холбогдон баталгаажуулна уу.
Омбудсмений газрын эвлэрүүлэн зуучлагч Б.Нандинчимэг
Цахим шуудангийн хаяг: nandiab@gmail.com Гар утас: 99095576
Туршлага хуваалцах бага хурал “Пример Бест Вестерн Туушин” зочид буудалд 3 дугаар сарын 25-ны 10:00 цагаас болно.
Товч танилцуулга болон бага хурлын хөтөлбөрийг хавсаргав.
Хүндэтгэсэн,
Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газрын ахлах мэргэжилтэн Скотт Адамс