“Алтжин” группийн захирал Г.Алтан “Капитрон банкинд нэр дээр нь данс нээн, 20 сая төгрөг оруулаад гаргана. Үүнийхээ хариуд нэг сая төгрөг өгье” гэсэн болзолтойгоор “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчдийн Иргэний үнэмлэхийг хураан авсан тухай мэдээлэл ирлээ.
Өчигдөр зарим хэвлэлийнхэн энэ мэдээллийн мөрөөр “Бөмбөгөр” худалдааны төвд сурвалжлага хийхээр очиход иргэний үнэмлэхээ барьсан хүмүүс хэвлэлийнхнийг хараад тарж, зугтсан байна.
Энэ талаар хамгаалалтын албаны дарга гэх хүн мэдэгдэхдээ “Манайх жилдээ нэг удаа павильоны бүртгэл хийж түрээслэгч нараа бүртгэдэг. Тэр бүртгэлээ хийсэн. Түүнээс мөнгө өгөх болон тараах асуудал болоогүй” гэж хэлжээ.
Харин захиргааны ажилтан “Манай худалдааны төв дээшээ өргөтгөл барих гээд түрээслэгч нараасаа захиалга авах гээд бүртгэж байсан. Үнэхээр мөнгө төгрөг тарааж байгаа бол бид нар ч гэсэн авмаар л байна шд. Манай түрээслэгч нар энд шуугисан барьсан юм ерөөсөө байхгүй” гэх зөрүүтэй тайлбарыг өгчээ. Тэдний хэлж буйгаар мөнгө өгч байгаа гэж хэлээд хүмүүс ирсэн гэнэ. Харин тэд өөрсдөө энэ тухай мэдээллийг огт мэдэхгүй гэжээ.
Мэдээллийг цагдаагийн байгууллага ч шалгаж эхэлсэн сурагтай. ЦЕГ-аас бүрэлдэхүүн очиж шаардлагатай бол холбогдоно гээд “Алтжин бөмбөгөр”-ийн захирлуудын утасны дугаарыг тэмдэглээд явжээ.
Бөмбөгөрийн ойр орчимд нь хэсэг хэсгээрээ бөөгнөрсөн хүмүүс байсан бөгөөд хэвлэлийнхнийг хараад зугтаж байсан гэж мэдээлжээ.
2 comments
Энэ увсын чөтгөр авгайд монголын төр атгуулчаал бгаам да аргагүй хужаа авгай юмаа. Алтжингийн алтан гдг авгай хужаа юм гн энэ увсынхнаас гаркү зан авир гарна яацан хүний адаг болсон амьиад бдгн ядахад их худалч хүмүүс бдг. Увс хүн болоогүйдээ баярланам гэх яриа гадуур бн. Ховдынхон бас их хүн муутайн билээ
Капитал банкны салбарт 1сая төгрөг хадаглуулаад нэг сарын дараа 2сая төгрөг болгоод өгөе гээд аль 3-р сард тийм яриа гараад байсан. Тэгээд банк дампуурсан чинь та нарын мөнгийг улс төлнө