Улсын ерөнхий прокурорын орлогчид яригдаж буй Ш.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг орлох хүнийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн.  УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа.  Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогчоор хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлжээ.

Хуулийн дагуу Монгол Улсын прокурор нь хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан байх, 25-аас дээш насны, прокуророор таваас дээшгүй жил ажилласан байх зэрэг хуулийн зохицуулалттай юм байна.

Тэгвэл Ш.Эрдэнэбилэгийн хувьд 14 орчим жил прокуророор ажилласан. 2010 он хүртэл Дорнод аймгийн прокуророор ажиллаж байгаад 2012-2014 онуудад Булган аймгийн прокуророор ажиллаж, 2014 онд Дүүргийн II прокурорын газарт шилжин иржээ.

Одоо тэрээр Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Түүний талаарх мэдээлэл цөөн ч прокурорууд дундаа хамгийн өндөр орлоготой хүнээр тодорч байжээ. Мөн УИХ-ын дэлгүүрийн 149 ширхэг хувьцаатай зэргээ ч өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.2014 оноос хойш хяналтын прокуророор ажиллаж байгаа эрхэм 232 сая төгрөгийн таван үл хөдлөх хөрөнгөтэй. 221 сая төгрөгийн мал аж ахуй эрхлэдэг. 240 сая төгрөгийн нэг ширхэг ланд 200 маркийн машин хөлөглөдөг байна.

Эх сурвалж:www.polit.mn 

3 thoughts on “Улсын ерөнхий прокурорын орлогчид яригдаж буй Ш.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

  1. Irgen 2019-03-22 12:15 at 12:15

    Hudlaa ym bichheesee icheech ta nar!!

    Хариулах
  2. ИРГЭН Ъ 2019-03-22 15:16 at 15:16

    Танай сайт хүний нэр төрд хамаагүй ингэж халдаж болж байнуу
    Ямарч нотлох баримтгүй зүйл бичхээсээ ичэх хэрэгтэй
    Ам дамжсан яриаг нийтлэж л байдаг увиагүй л хүмүүс юмдааа

    Хариулах
  3. Нэргүй 2019-03-22 22:23 at 22:23

    Хамтран ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэх юм байна. Сүхбаатар аймгаас ажил мэргэжлийн гараагаа эхлэсэн. Дорнод, Дорноговь, Булган аймгийн прокуророор ажиллаж байсан, одоо СХД-ийн ерөнхий прокурор. Ядаж бүрэн дүүрэн мэдээлэл авч, агуулга, нэр томьёо, үг үсгийн хувьд зөв бичиж сур. Юу юугүй сургаар хүнийг харлуулах гэдгээ больж үз !!!

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн