Засгийн газрын өнөөдрийн /2019.03.21/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн бүтэцийн асуудлыг хэлэлцэн, улсын үйлдэрийн газрын статусаар ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдэв.
Үйлдвэрийн захирал нь Х.Бадамсүрэн байх уу, өөр томилгоо хийх үү гэдгийг Ерөнхий сайд шийдэх байх гэж тэр мөн нэмж хэллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааныг нарийвчлан шалгах ёстой. УИХ шийдвэрээ гаргачихсан. Захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ захиалгаар хэргийг будлиулаад байгаа гэж Ц.Нямдорж хэллээ.