Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Н-д холбогдох материалыг энэ сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байна.
О.Нямдуламд БНХАУ-ын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил 6 cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны аравдугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэсэн байна. Тэрээр хар тамхины хэргээр ял сонссон бөгөөд ялтан О.Н-ыг 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол улсад шилжүүлэн авчирчээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу ялтан О.Н-д оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийн биечлэн эдэлсэн 7 жил 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэжээ.