Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны “Алба хаагчдыг сургагч багш бэлтгэх сургалтад хамруулж, сургагч багшаар томилох тухай” Б/168 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтэс, Сургалтын нэгдсэн төвтэй хамтран нутаг дэвсгэр дэх цагдаагийн газар, хэлтсийн 42 алба хаагчдад 2017 оны дөрөвдүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд хоёр өдрийн модуль сургалтыг зохион байгууллаа.
Сургалт, шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаарх мэдээлэл олгох, сургалтын заах арга зүй, технологийг эзэмшүүлэх зорилготой. Сургагч багш болсноор ажиллаж буй нэгжийнхээ алба хаагчид, нутаг дэвсгэрийн иргэд, нутгийн төрийн захиргааны байгууллага, ажилтан албан хаагчдад хуулийг сурталчлан таниулах, ойлголт мэдээллийг түгээх юм.
Уг сургалтад Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Урьдчилан сэргийлэх хэлтэс зэрэг байгууллага, газар, хэлтсүүдээс мэргэшсэн алба хаагчид, профессор багш нар “Цагдаагийн албаны тухай хууль”, “Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг хичээлийг зааж, сургалт явууллаа.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ