Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргажээ. Тодруулбал, “Нэхүүл” хөдөлгөөнийхөн өнөөдөр /2019.03.20/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хүсэлт тавьсан байна.
Монгол Улсын хэмжээнд 78815 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт нийтдээ 800.000 гаруй иргэд ажилладаг. Энэ дунд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон байгаа. Тэдний зээл авч үйлдвэрлэл эрхлэх боломжийг УИХ, Засгийн газрын гишүүд хулгайлсан. УИХ, Засгийн газрын гишүүн нь жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, цааш нь мөнгө хүүлж байна. Шударга бус энэ үйлдлийг “Хэвтүүл” хөдөлгөөний залуус тэвчихгүй нь. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гомдлыг гаргаж байгаа тухайгаа тус хөдөлгөөний тэргүүн Л.Алтансүх онцолж байна.
5 comments
Л.Алтансүх нь Миеэгийн бололтой доо
биш ЖДҮ хулгайч нартай тэмцэж байгаа залууу
Byy hyzachgaa!tor dampyyrsan ylas yndesten hoosorson bol?Hyyli hyanalt ni ynasan bol magadgyi ee!esbees ta nar ynenii nydnees garch haihgyi ee!!zail!
ЖДҮ гишүүд одоо бүр амар болжээ. Иргэдийн боломжийг хулгайлж идэж, өөрсөдөд нь өндөр хүүтэй зээлж, шулж мөлжчөөд зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү
Мундаг зоригтой л залуу юм даа