Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, ажиллагчид 38.3 (6.2%) мянгаар нэмэгджээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 4 дүгээр улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 1.2 (0.2%) мянгаар тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.4 (7.1%) мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 112.2 (17.2%) мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай, 213.3 (32.7%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 140.9 (21.6%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 36.2 (5.6%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 103.3 (15.8%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 26.6 мянгаар, 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.1 мянгаар буурсан байна. Харин 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 29.9 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.9 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
1 comment
Хамгийн үнэт зүйл бол баяжуулагч хүн, бүтээгч ажилтан. Билл Гейтс