Австрали, Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нарын асуудал удаан хугацаагаар саатсан байгаа. УИХ Элчин сайд нарыг санал болгосон боловч Ерөнхийлөгч дэмжээгүй учраас томилгоо хийгдээгүй юм.
Харин энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд нарын асуудлыг ээлжит бус чуулганаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Гэхдээ нэлээн ярьж, тал талдаа тохирох асуудлууд байгаа. Манай яаманд нэрс хэзээ ч байнгын байж байгаа. Нэрсийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь мэргэжлийн хүмүүс рүү янз бүрийн дайралт орж ирдэг” гэсэн тайлбар өгчээ.
Мөн нэр дурдсан гурван улсад томилох Элчин сайд нараас гадна 2018 онд зарим Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Гадаад харилцааны яам энэ удаа 10 гаруй Элчин сайдыг шинээр томилох саналаа оруулж ирэх сураг дуулдаж эхэллээ.