Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд гал гарч, хотын төв хэсэг их хэмжээний утаанд дарагдлаа.
Галын цэгт Нийслэлийн онцгой байдлын газраас хоёр ч гал сөнөөх машин ирж галыг унтраахаар аврагчид ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт анх галын дуудлага 17.40 цагт галын дуудлага иржээ.
18 цагийн орчимд Онцгой байдлын албан хаагчид дөнгөж сая галыг унтраав. Гал Нийслэлийн ЗДТГ-ын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гал гарсан байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу хэмээн таамаглаж байна. Галын үеэр зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатжээ.
Гал гарсан өрөөнүүдэд есөн хүн ажиллаж байсан бөгөөд галын үеэр бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэллээ.
Гэрчүүдийн хэлснээр “Гал гарах үед юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гарсны дараа гал гарч эхэлсэн” гэдгийг хэллээ. Гэвч галын эцсийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байна.