“Хувьсал” продакшны зургаа дахь дэлгэцийн уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон. Уянгын, драм төрлийн кинонууд дундаа тодорхой хэмжээний цензур тогтоож, үзэгчдийн тоогоороо ойролцоо нээлтээ хийсэн бусад киног хол орхисон гэгдэж буй тус киноноос таны амьдралд хэрэг болохуйц 10 сургамжтай илэрхийллийг хүргэж байна.
1. Хол замд хамт гарах хүртлээ та өөрийн дотны нөхдийн үнэн нүүр царайг олж хараагүй байдаг.
2. Эмэгтэй хүний хувьд эр нөхөр бол бүх амьдралынх нь утга учир юм
3. Хайр дурлал бол мөнхийн өрсөлдөөн, таны бүсгүй таны залууг бусад хүмүүс хайрладаг гэдгийг мэдрэх нь тийм ч муу зүйл биш.
4. Хорвоо ертөнцийн хамгийн гайхалтай бүтээл нь зөвхөн чи биш. Чамаас үзэсгэлэнтэй зүйлс ертөнцөд олон гэдгийг хүлээн зөвшөөр
5. Энэ хорвоод ханилсан ханиас чинь илүү гарах хүн байхгүй. Амьдралын урт замд бүдрүүлэх чулуу олон таарах авч бодит үнэнийг хэзээ ч бүү март.
6. Амьдралдаа нэг удаа ч болов эрсдэлтэй нүүр тулгарахаас айхгүй чөлөөт уналт хий. Ингэснээр та өөрийнхөө хэр аз жаргалтай хүн болохыг яс махандаа тултал мэдрэх болно.
7. Муу эр хүнийг таних хүртлээ та дор хаяж 3 төрлийн залуустай болзож үзэх хэрэгтэй. Та ямар төрлийн залуутай илүү тохирч байна, тэр өөрийн чинь үнэн дүр төрх.
8. Биднийг булан тохой бүрт аюул занал, урвалт, бүдэрч унах чулуу хүлээж байдаг. Ядахдаа ганц зүрхэн тарни цээжилдэг ч юм уу шүтлэгтэй байхад гэмгүй.
9. Хүний жинхэнэ мөн чанар, дотоод сэтгэл хамгийн тод харагдаж мэдрэгддэг орчин бол байгаль эхтэйгээ аль болох ойр байх тэр орон зай, цаг мөч юм.
10. Зүрхээ чагна, чин сэтгэлээсээ хайрла, инээ, хөгжилд. Үзэн ядалт, атаа хорсол, атгаг сэтгэл, хардалт сэрдэлтээр хорвоог туулах нь хэтэрхий хүнд ачаа.