Т.Аюурсайхан Монголд 14 хоногийн өмнө ирсэн Швейцарын банкны баримтыг өөрөө авчирсан хүн болж попров уу?

УИХ-ын даргын тэргүүлсэн парламентын гишүүдийн баг өнгөрсөн долоо хоногт Швейцарьт ажиллаад ирсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ бүрэлдэхүүнд багтаж явсан Т.Аюурсайхан гишүүн Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарийн банкны таван дансны хуулгыг авчирсан хэмээн твиттер хуудастаа тэмдэглэсэн байв.
Гэвч үүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үгүйсгэсэн бөгөөд “Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шөнө дөлөөр уулзчихаагүй л бол өдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарьт айлчлахаас 14 хоногийн өмнө Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Мөн энэ айлчлалд хамт явсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч ийм зүйл болоогүйг нотолсон байв.
Түүний энэ жиргээ яг одоо Швейцарын банк харилцагчийнхаа дансны мэдээллийг шууд өгөөд явуулдаг хэрэг үү гэсэн асуулт, маргаанаар үргэлжилж байна.
Гайхалтай нь УИХ-ын гишүүн Т.Амарсайхан өөрийнхөө фэйсбүүк хаягтаа мөн өөрийн твиттерт бичсэн Швейцарын банкны хуулгыг авч ирсэн гэх мэдээ нь худлаа байсан талаар мэдэгджээ.
Тэр ФБ хаягтаа 3 сарын 15-ны өдөр хийсэн мэдээлэл нь худлаа болохыг ойлгуулсан “Мэдээлэл хийсэн миний зорилго бол дансны хуулгуудыг хуулийн байгууллагууд дарагдуулахаас сэргийлж, олон нийтийн сонорт хүргэх явдал байсан” гэх мөрүүдийг бичжээ.
Бүрэн эхээр нь хүргэвэл:
С.Баярцогтын дансуудын хуулгыг Монголын талд авах ажил амар байгаагүй. Энэ ажилд ТББ, иргэдийн хүчин зүтгэл байгааг зохих ёсоор дурдсан. Үр дүнд хүргэхэд УИХ-ын зүгээс анхаарах нь чухал гэж итгэж, хоёр жилийн өмнөөс тууштай хөөцөлдсөн. Саад тотгор учирч, үр дүнд нөлөөлж болзошгүй байсан тул зарим ажлаа олон нийтэд мэдээлж байгаагүй.
2017 оны 4 дүгээр сард Швейцарын Прокурор, “Credit Suisse AG” банк, өмгөөллийн товчоонд илгээсэн миний албан тоотуудыг Ц.Мөнх-Оргил сайдын үед ГХЯ-ны Төрийн дипломат шуудан дээрээс дугтуйг задалж, албан тоотыг замаас нь үзэж, гацааж ч байсан. Тийм учраас арилжааны буухиа шуудангаар илгээж байсан.
2018 оны 4 дүгээр сард ШХУ-ын ГХ-ийн сайд Игнацио Кассис Монголд айлчлахдаа УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч надтай уулзах хүсэлт тавьсны дагуу Монгол Швейцарын парламентын бүлгийн гишүүн биш ч гэсэн тус бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтад нь оролцож, С.Баярцогтын дансны талаар маш тодорхой асуудлууд дэвшүүлж, араас нь хөөцөлдсөөр ирсэн. Авлигатай Тэмцэх Газраас ч бас нөгөө талд албан хүсэлт илгээсэн. Хоёрхон хоногт дансны хуулгуудыг аваад ирээгүй юм.
Мэдээлэл хийсэн миний зорилго бол дансны хуулгуудыг хуулийн байгууллагууд дарагдуулахаас сэргийлж, олон нийтийн сонорт хүргэх явдал байсан гэж өгүүлсэн байна.