Оросын шилдэг тамирчид лхагва гаригт ирнэ

2017-04-24 09:511min1
Орос чөлөөт бөх

Нийслэл хотноо энэ сарын 29-30-ны өдөр болох “Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн шилдэг тамирчид оролцохоор болжээ. Багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нараар ахлулсан 12 тамирчин энэ лхагва гаригт (2017.04.26) “Чингис хаан”  олон улсын нисэх буудалд буух юм байна.

Хойд хөршийн шигшээ багт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Испанийн Гран при, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит тэмцээний аваргаЮлия Пронцевич тэргүүтэй тив, дэлхийд танигдсан бөх багтсан аж.

 

1 сэтгэгдэлтэй

  • Sterling

    2017-08-19 23:40 at 23:40

    short term loans direct lenders
    loans online
    loans online with monthly payments

    Хариулах

Sterling сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй