Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 15 жилийн өмнө баталчихсан, УМХГ-аас авсан зөвшөөрсөн техникийн нөхцөлтэй, барилгыг эхлүүлж, хотын өнгө үзэмжээ аврах уу, хэсэг иргэдийн ашиг сонирхолд тээглэн, хөгжлөө хорьсоор байх уу гэсэн асуудал хөндсөн сэдвээр бид цуврал нийтлэл бэлтгэж байгаа.
Нийтлэлийн гол сэдэв болсон Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дахь 40 мянгантын 44, 45 -р байр мөн 65, 66-р байр байрлах байр энэ хэсэгхэн газар өнөөдөр хотын төвийг балгас шиг харагдуулж буй.
Энд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу арктай орон сууц худалдаа, үйлчилгээний барилга барих ёстой ч оршин суугчид нь 15 жил эсэргүүцэж ирсэн юм. Тэд эсэргүүцэх шалтгаанаа орон сууцны байрны цонх баригдах гэж байгаа барилгын ханатай зэрэгцэх учраас боломжгүй хэмээн тайлбарлаж ирсэн байдаг.
Ерөнхий архитекторын баталсан төлөвлөгөөний дагуу оршин суугчдын гарц, орцыг хаалгүй барих ёстой арктай 4 барилгын 2 нь аль хэдийнэ ашиглалтад орсон. Одоо үлдсэн хоёр барилгыг барих асуудал оршин суугчдын амбицаас болж саатчихаад байгаа нь энэ.
Одоо баригдах хоёр барилга оршин суугчдын эрх ашгийг хөндөхөөргүй, аркийг галын аюулгүй байдлын үүднээс гарцыг галын машин чөлөөтэй орж, гарах 5-6 метрийн өндөртэй, 7-8 метрийн өргөнтэй барихаар төлөвлөсөн аж.
Барилгын зурагт төлөвлөснөөр айлуудын цонх бүгд хаагдахгүй. Дөрвөн давхар байрны хажуугийн найман цонх хаагдах бөгөөд барилгын эзэд оршин суугчдын эрх ашгийг хөндөлгүй, тэдэнд тодорхой төлбөр өгч тохиролцсон байдаг.
Гэвч энэ байранд 44 дүгээр байрны 1 дүгээр давхрын 2 тоотын эгч дүү хоёр 2006 онд зөвшөөлөлгүй өргөтгөл барьж, 2006 оноос хойш түрээслэж ирсэн бөгөөд, Нийслэл, дүүргийн газрын албаны газар чөлөөлөх шаардлагыг үл тоон, мэргэжлийн байгууллагууд руу гомдол илгээж, шүүхэд маргаан өрнүүлэх хүсэлт илгээж иржээ.
Арван таван жил үргэлжилж байгаа маргаанд татагдан оролцоогүй төрийн байгууллагууд ч бараг үгүй болжээ. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид ойр ойрхон солигдож байгаа нь энэ иргэдийг байн байн өргөдөл гомдол гаргахад хүргэж, өмнөх шийдвэрийг эргэн харах, цаг алдах хүндрэл төрийн байгууллагууд тулгарч иржээ. Түүний нэг жишээг доорх баримтаас харна уу.
Энэ бол ОБЕГ-ын албан бичиг.
Барилгын барих “Майнинг консалтинг” болон “Зан интернэшнл” компаниуд байрны үзүүрт илүү гэх цонх хаагдах айлуудтай 2007 онд тохиролцон, хэлэлцээ хийж, нөхөн олговорийг өгчээ. /яагаад илүү цонх нэрлэсэн нь, байрны дунд байгаа яг ийм байрлалтай айлууд нь илүү гэх цонх байхгүй учраас/
“Майнинг консалтинг” ХХК-ний барилга баригдах газрын зэргэлдээ байдаг 65-66 дугаар байрны айлууд өргөтгөл эзэмшигчидтэй эвлэрэн тохиролцож, асуудлаа шүүхээр шийдүүлээд, нөхөн төлбөрөө авчихаад байгаа бол асуудал 44, 45 -р байранд гацчихаад байгаа юм байна.
Тэгээд ч зогсохгүй гомдол гаргагч эгч дүү хоёр
-Энэ газар Хотын ерөнхий төлөвлөгөөнд багтсан, иргэд тодорхой хэмжээгээр эсэргүүцэж шүүхэд өгсөн ч шүүх албан ёсны бичиг баримттай, Хотын ерөнхий төлөвлөгөөнд багтаад, зөвшөөрлөө авсан учраас асуудлыг иргэдийн гомдлын дагуу шийдэх боломжгүй гэсэн хариултуудыг оршин суугчдад танилцуулалгүй өдийг хүртэл иргэдийг төөрөгдөлд оруулсаар иржээ.
Энэ байрны айлууд 12 жилийн өмнө энэ хэмжээний мөнгийг авчихаад төрийн байгууллагаас гарсан шийдвэрүүдийг эсэргүүцээд сууж байгааг шударга хэрэг гэж хэлэхгүй байх.
Жишээ нь, тус байрны 2 дугаар давхрын нөхөн төлбөр, мөнгө авсан айл байраа зараад явахдаа байрны шинэ эзэнд цонх хаахаар тохирч, барилгын компаниас мөнгө авсан тухайгаа хэлээгүй яваад өгчээ. Тэгчихээд насаараа дээд сургуулийн багш хүнээс гарамгүй үгийг, “үхсэн нохойн баас, барилга барихыг чинь харъя” хэмээн хэлж суудаг гэнэ.
Мөн 3 дугаар давхрын айл анх тохиролцож, мөнгө авахдаа цусны өвчтэй хүүхдээ эмчлүүлж чадахаар боллоо хэмээн баярлаж байсан гэдэг. Гэвч цаг хугацааны дараа гэр бүлээрээ байрныхаа зоорийн давхарт албан ёсны зөвшөөрөлгүй японы гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд “Энд барилга барихыг огт зөвшөөрөөгүй, мөнгө ч аваагүй” хэмээн байрныхаа оршин суугчдыг төөрөгдүүлдэг гэнэ.
Барилга барихыг зөвшөөрсөн оршин суугчдын баталгааг баримтаар хүргэж байна.
40 comments
Шүүхийн шийдвэр, зөвшөөрөл гээд байх ёстой баримтууд байхад, зөвшөөрөлгүй бас юу ч үгүй нь ажиллаж болдог шударга ёс мөн гэж үү
Газрын наймаа хийж авилга авсан тухайн үеийн эрх мэдэлтэнгүүдээс барилга барьж чадахгүй байгаа компани нь авилгад өгсөн мөнгөө нэхээд сандаргаад байгаа юм биздээ.
Зөв шдээ. Тухайн үеийн эрх мэдэлтнүүдээс зохих журмын дагуу зөвшөөрөл авсан. Хөрөнгөө оруулж өргөтгөл барьсан. Хувийн өмчөө хамгаалах эрхтэй
Хууль есных бол хамгаалах нь зев л байх, гэтэл хууль бус нь тогтоогдсон байна
2 байшин холбож барилга барих зөвшөөрөл авсан нь хууль бус. Авилга өгсөнөөс гарцаагүй! Галын машин ч орж чадахгүй
тэгвэл та бүхнийг авилга өгч болдог юм гээд авилгаа өгөөд хууль бус гээд тогтоочихож болно гэж бодож байна уу. бусдын хөдөлмөр хүчийг дандаа үгүйсгэж харддагаа болимоор юмаа
одоо дахиад л мөнгө авах гэсэн санаархал өөр юу байхав олон дахин дарга цэрэг солигддог нь гай болж бгаа нь тэр дээ
за болио боль. мөнгө өгсөн баримт хаана ч алга. УБ хотын Баянхошуу, шархаданд наад иргэдийн төлөө гоё үйлчилгээний газраа бариачээ.
Money ugsun barimtuud baij l baina, hardaggui ni harahgui l de
УБ хотын Баянхошуу, шархаданд наад иргэдийн төлөө гоё үйлчилгээний газраа бариачээ.
Менге егеегуй бол зевшеерч харагдаач кккк
Байна аа Цонх нь хаагдсан 3 айлд нөхөн төлбөр олгож тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулав гээд бичсэн байна ш дээ Дахин сайн унш даа
зөв хотын захад нэн шаардлагатай шүү
Заавал энд барих гээд дайраад байдаг юу юм угаасаа тэгж барихаар төлөвлөгдөөгүй барилгыг шуналын нүдээр харж цонхыг нь хааж барихын төлөө төлбөр төлдөг юун дураараа юм хэн нь бас тухайн үедээ авилга аваад зөвшөөрөл өгснийг тогтоож цуцлавал таарна. Орон сууцнуудын нэг давхрын үйлчилгээнүүд ч газ ашигладаг айлуудыг дэлбэлэхэд бэлэн байгаа. Тэр зөвшөөрөл өгдөг авдаг гарууд хүний амины төлөө нэг л өдөр ял үүрнэ шүү.
Авилга егч авсан юм бол 15 жил болж олон удаагиин шуухиин шиидвэр гарах уу
УБ хотын Баянхошуу, шархаданд наад иргэдийн төлөө гоё үйлчилгээний газраа бариачээ.
мөнгийг нь ав. харин бүү бариул. хахуульдаад л бариад байх уу?
Зөв. Алин болгон зам, цонх, амьдрах эрхээ хаалгаж бйдаг юм
Дэмий хошуу дурж хэруул хийгээд байхар еерсдее еедлехгуй, хуухдууд нь евчнеес салахгуй, за болж дээ
УБ хотын Баянхошуу, шархаданд наад иргэдийн төлөө гоё үйлчилгээний газраа бариачээ.
Тийм баян компани болохоор нь зугээр суугаад менгий нь авчихдаг арга байдаг л юм байна, хоолойгоор нь хоол биш хор орох байх.Ум мани бадми хум
Tur huchgui bolno gedeg ene dee!!! Naad heden dabarsan yumnuudiig shuud huu!!!
наад 2 барилгаа зүгээр байлгаач новшнуудаа , наад ухсан нүхий нь булж хаяач хог новш цугларсан газар байдагштэ
uneheer huucnin evropiin barilga shig cnuluun olon zuunii nasjilttai bish 60 aad onii barilga bolowcn arhetector muutain deer tuifuu ni unaad ngaa muu bair solij hotiin ongo arheturiin shiideltei saihan barilga bolgoh tsag bolson .
Хотын үүх түүх гэж юм хойт үед маань үлдэх ёстой, ажлаа мэддэггүй ерөнхий архитектор \Нацагдорж байх?\, арчаагүй байцаагч нар луйварчдын амаар хот устгах гэж байгааг эсэргүүцэгчдын түмэн зөв шүү.
Тэр газарт машины граш ч барих боломжгүй талбай шүү дээ. заавал тэгэж шавааралдуулах хэрэг байхгүй. Хотын төвд дахиж шинэ байшин байтугай пин ч барих зай байхгүй болчихоод байгаа мэдэдгүй юм байхдаа
Газрын луйварчид хотыг чигжээд дууслаа. Анхнаасаа зураг төслөөрөө төлөвлөөд, баригддагаа баригдсан барилгыг авилгын замаар шинэ зураг зуруулаад чичрээд дайраад байдагаа болиочээ. Ийм захиалгатай нийтлэлээ зогсоо. Хүмүүсийн тархийг угаахаа боль.
Тийм шүү Тэр хавьд байшин барих байтугай машин тавих ч зайгүй байхад бүх зөвшөөрөлтэй барина гэж дайрахаа зогсоо Та нар энэ хотыг хот биш балгас болгож байж ийм юм тавихаасаа ичээч,ЭНД ХОТЫГ ӨӨД ТАТНА ГЭСЭН ЯМАР Ч САНАА АЛГА Муусайн газрын наймаачид тэдний гар хөл бологсод гэдгийг чинь бүгд мэднэ Ядаж тэрүүхэн ганц газрыг үлдээ Муусайн өлөн бөөснүүдийн шунал ханана гэж байхгүй юм Бусад баруудын дунд болон аркийг хаагаад тэндэхийн оршин суугчдыг хохироож байж бас хотыг өөд татна гэж худлаа донгодохоо зогсоо
Хөөрхий амьтад хүний газарт шунадаг нь угаасаа мөхөлд хүргэдэг, өөрт ноогдоогүй юм бол оршуулгын газар ч олдохгүй
hotin tovd javgan javah ch zai baihgvi baihad jun barilga jasan hotin eronhi arhitektor ajilaa medehgvi archaagvi jums l baisan dag
Хэн ч цонхоо таглуулж барилга бариулахыг хүсэхгүй. Хотын өнгө үзэмж гутааж байна гэнэ үү. ЮУ ХУЦААД СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ? МӨНГӨТЭЙ ТӨГРӨГТЭЙ ЧАДАЛТАЙ БАЙСАН БОЛ БАЙРАА ОРХИОД ЗАЙСАН РУУ ЦААШЛААД ГАДААД ГАРААД АМЬДАРЧИХНА БИЗДЭЭ. БИ ЭНЭ БАРИЛГАД АМЬДАРДАГ ОРШИН СУУГЧ БИШ. ИЙМ МЭДЭЭ Ч ЮМ ШИГ НИЙТЛЭЛ Ч ЮМ ШИГ ШАНТААЖНЫ БИЧВЭРЭЭ БОЛИОЧ, ИЧЭЭЧ.
Энэ тэнэг нийтлэлээ устгаач Тэр хавьд хэн ч харсан байшин барих газар алга л бна ш дээ Авилгалаар зөвшөөрөл нэртэй юм авчихаад дайраад худлаа юм бичээд байх юм Хүний амьдрах орчин орон зайд халдаж байж өөрсдийгөө энхийн цагаан тагтаа шиг болгож бичихээ болио Хэнд ч мэдээж бна ш дээ Тэр байрны тэмцэгч оршин суугчдыг дэмжиж бна Битгий бариул
Угаасаа тэр байрууд их муудсан байна лээ.Газар мундсан юм шиг заавал умгар газар чихэлдэж байшин барьж яадым бэ.Битгий бариул.Явган хүн явах ч зайгүй хүүхэд тоглох ч талбайгүй хотын тѳвийнхѳн хэцүү л амьдардагшдээ.Цонхоо нээж чаддаггүй дуу чимээ ихтэй.
Хотын төвд барилга барих газар байхгүй ээ . Бага зэргийн сул газрыг нь бор амбааруудаар дүүргэчихсэн
ЭНД БАРИЛГА БАРИХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРСАН ЮМ БОЛ ГАЗАРЫГ НЬ АНХНААСАА ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХГҮЙ ЯАСЫН. ЗҮГЭЭР Л НЭГ КОМПАНИЙ ЗАХИАЛГААР ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ЮМ БИШҮҮ.
Хотын төвд ийм байшинг байлгаж байхаар уг нь нураагаад гоё байшин барьчихвал гоё л байх. Заавал ямар нэг шалтаг гаргаад гацаагаад байх хэрэг байгаа юм уу Жаахан ч гэсэн юмыг сайн сайхан талаас нь харж байвал хэн хэндээ зүгээр юмсан
Барилга бүү барь шамбааралдаад нэг дороо новш.
Мөнгө өгсөн бол гарын үсэг авч л таараа үгүй гээд гүрүүж болж байгаа бол баримтгүй л юм биш үү хаана хаанаа хөөрхий болжээ
Эсрэг талын харалдаа гудамжинд хоер барилгын дунд барьсан байгаа. Туун шиг болгох гээд байгаа юмуу даа.
Барилга хоорондын зай гээч норм стандарт яасан бэ? Нурах шахаж байгаа, газар хөдлөлтөнд тэсвэргүй байрууд гэчихээд суурь ухаад байшин барихнээ дээ. Удахгүй бүгдийг нь нурааж жигтэйхэн гоё байшин сүндэрлүүлнэ гээд байсан.Нураах болохоор наадуул чинь хэт өндөр үнэ төрөөс нэхээд суучихна