2012-2016 онд засгийн эрхийг барих үедээ хийсэн алдаа, дотоод зөрчил, Ч.Сайханбилэгийн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах зөвшөөрөл зэргээс болж 2016 оны УИХ-ын сонгуульд том ялагдал хүлээсэн Ардчилсан намын дотоод улс төр гуравдугаар сараас нэлээд идэвхжиж байна.
Тус нам 2017 онд намын даргын сунгаа явуулж, нийгмийн анхаарлыг татсанаасаа хойш гишүүдийнх нь дотоод зөрчил намжмал байдал руу шилжээд байсан юм. АН-ыг С.Эрдэнэ толгойлж, энэ намд тодорхой байр суурьтайЗ.Энхболдын, Н.Алтанхуягийн, Ц.Элбэгдоржийн хүрээллийнхнийг шийдвэр гаргах хүрээнээс шахсан байв.
Сонгуулийн жил ойртоогүй, С.Эрдэнийн цаашид баримтлах байр суурь нь тодорхойгүй байсан зэргээс үүдэн АН-ын лидерүүд ерөнхийдөө үйл явдлыг харсан байдалтай явцгааж байгаа.
УИХ-ын сонгууль болоход нэг жил үлдсэн, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдах гэж байгаа зэрэг нь АН-ын улстөрчдийг намын байраа эргэх, намын эрх мэдэл рүү орж ирэх алхамыг нээж байгаа бололтой.
Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Х.Баттулгын Улстөрийн бодлогын зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
АН-ын бүлэг, фракциудын нам гүм байгаа зөрчил ямар өнцгөөр яаж гадагшлах нь тодорхойгүй байна. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаас татгалзаж, намынхаа тогоо руу орж ирнэ. С.Эрдэнийг зүгээр орхихгүй. Түүнтэй хариуцлага ярина гэдгээ энэ өргөдөл дээрээ дурджээ.
АН-ын гишүүд хэдийгээр улс төрийн байр сууриа хурцлахгүй, дотоод асуудлаа нийгэм рүү наахгүй, С.Эрдэнэ рүү ойртохгүй “алсаас ажиж” байгаа ч бүгд нэг асуудалд санал нэг байгаа. Тэдний энэ нэгдмэл санаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг чиглэсэн байдаг.
АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэрнээ энэ намын нэр хүндийг бодохгүй, сөрөг хүчинтэйгээ эвсэж байгаа гэсэн гомдлыг лидерүүдээс нь эхлээд жирийн гишүүд ч ярьж байгаа. Ийм цагаар Н.Алтанхуяг Х.Баттулгын тайзнаас бууж, нам руугаа дөтөлнө хэмээн мэдэгдээд байна. Түүнийг АН-ын гишүүд хэрхэн, яаж хүлээн авах бол гэдэг нь сонирхолтой.
Н.Алтанхуягийн өргөдөл:
1 comment
Энэ увсынхан яавч олигтой хүмүүс биш, хаана албан тушаал эрх мэдэл мөнгө нэр хүнд олох явдал бн тэнд салбаганаж тэмцэж хор хутгаж заваарч явж бдг. Монголоо тагнуулдсан 2 хүн хүртэл увсын нямдорж зөнөг өвгөн нэг авгай 2 бгаздэ. Тэд мөнгөний төлөө төрлийн хүнээ ч цөлөхөд бэлэн хүмүүс бдг. Наанаа худлаа бүлсэг царайлчаад цаагуураа бөөн хорчин атаархагчид. Энэ алтанхуягийг бас хүрээнийхэн нь тэгж яридаг. Урваачдыг женко мафи аргаараа өлхөөн дэгээдээд авдаг гсн хэдэн төгрөгөөр сайхан хошгоруулж хөдөлгөдгийм гнлэ. Цаашдын санаа нь женко хүүк 2 өөрсдөө ерөнхийлөгчийн засаглалтай болгож толгой суух зорилготой. Тэдний мэдлэг чадвар даанч ихээр дутна л да ха ха хааа