Хятадын Чэнду хотын дунд сургуулийн гал тогооны ажилтнууд эрүүл ахуйн хэм хэмжээг баримтлаагүйгээс болж эцэг эхчүүд гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийх дээрээ тулжээ. Жагсаалд хэдэн зуун хүн оролцсон бөгөөд цагдаа нар жагсаалыг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүй болсон байна. Мөн 12 оролцогчийг саатуулжээ.
Сингапурын “The Straits Times”-т мэдээлснээр хүүхдүүд сургуулийнхаа гал тогоонд юм идсэний дараа гэдэс нь өвдөж байна гэж байнга гомдоллодог болсон тул нэг хүүхдийн эцэг эх гал тогоог хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг зориуд шалгаж үзжээ. Гэтэл гал тогоонд хөгцөрсөн маш, муудсан далайн бүтээгдэхүүн зэрэг байсан тул зургийг нь авч, интернэтэд цацсан байна.
Тус сургууль нь Чэнду муждаа хамгийн нэр хүнд сайтай сургуулийн нэг гэнэ. Хотын захиргаа энэ хэрэгтэй холбогдуулан шалгалт явуулахаа амлаж, сургуулийн захиргаанаас хүүхдүүдийг хоол тэжээлээр хангах өөр байгууллага хайж эхэлсэн байна.
Эх сурвалж: pravda.ru