Нийгэм

Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгөв

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр сумдад ажиллав.

562357_IMG_0508_x974 Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгөв

302346_IMG_0436_3__x974 Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгөв

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12,300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1.4-2.7 дахин их бөгөөд тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдаж, өндөр эрсдэлтэй болгодог.

Б.Энх-Амгалан сайд дээрх чиглэлийн авто замын засвар арчлалтын өнөөгийн байдалтай танилцаад, авто замын шинэчлэл хийгдэх үеэр түр зам гаргах, түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, иргэдтэй хууль, журмын дагуу хамтран ажиллахыг холбогдох албаны хүмүүс, орон нутгийн удирдлагуудад чиглэл болгов.

Мөн түр зам гаргаснаар үүсэж болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Тээврийн цагдаагийн албатай нягт хамтарч ажиллах, төмөр зам, авто замтай огтлолцох цэгүүдийг нарийн тооцоолж, ажлаа яаралтай эхлэхийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч, Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод үүрэг болголоо.

Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. 

Харин шинээр хоёр эгнээ зам нэмж, дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын санхүүжилтийг эхний ээлжинд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас гаргаж, Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас нөхөн төлөх нөхцөлөөр шийдвэрлэх саналыг боловсруулан, холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

fb4b05_ff40d34d870d42a85d1e82a652bbc394_x974 Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгөв

27cf82_IMG_0388_1__x974 Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгөв

7b759f_IMG_0481_x974 Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгөв

36f95d_IMG_0477_x974 Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгөв

Ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, Тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Р.Буд, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Ц.Цогтбаатар болон яамны газар, хэлтсийн удирдлагууд, албаны бусад хүмүүс байлцав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close