Бээжин-Улаанбаатарын чиглэлийн өнөөдрийн (2019.03.14) 10:50 цагийн нислэг хойшлогджээ. Нислэг саатсан шалтгаан нь Улаанбаатарын цаг уурын таагүй нөхцөл байдлаас буюу салхи ихтэй байгаагаас болсон бөгөөд онгоц буух, хөөрхөд салхины чиглэл болон хурд чухал нөлөөтэй байдаг аж.
Нислэг саатсаны дараахан шалтгаан нь тодорхойгүй байсан учир удахаар бол зорчигчдыг МИАТ ХК өөрийн зардлаар нисэх буудлын амралтын өрөө, зочид буудалд байрлуулах болно гэдгээ мэдэгдсэн байна. Харин ИНЕГ-аас цаг агаарын таагүй нөхцөл байдлын талаар зарласан ажээ.
Нислэгийг өнөөдөр 16:00 цагаас үйлдэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Зорчигчид штамбаа даруулан А бүсэд хүлээлгийн танхимд хүлээж байгаа юм байна.