Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав – updown.mn

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2019.03.14) Дэлхийн Банк Группын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хариуцсан менежер, Дийпак Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн уулзалтын эхэнд Монгол улсын эдийн засаг сайжирч, эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого давсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ эерэг үзүүлэлт цаашид нэг жилдээ хадгалагдах байх хэмээн дүгнэж байлаа.

Мөн тэрбээр, төсвийн орлого давж байгаа ч, төсвийн тэнцэл, валютын ханш, ханшийн гадаад урсгалыг багасгахад Засгийн газар бодлогын  томоохонарга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаад Дэлхийн банкнаас үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн II, III шатны санхүүжилтийг  гэрээний дагуу авах шаардлагатай байна гэв.

 Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг гурван үе шаттайгаар авахаар тогтсон билээ.

Ноён Дийпак Мишра нь энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах хугацаанд Төсвийн байнгын хорооны даргатай уулзах болсондоо талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилгоор “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хөгжлийн бодлогын зээлийн EMSO2 хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гүйцэтгэлийн явц мөн дараагийн алхмуудын явцын талаар мэдээллээ. 

Мөн тэрбээр уулзалтын үеэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  Монгол улс бодлогын 10 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсаны тав нь бүрэн хэрэгжээд, дөрөв нь эхний улиралд биелэх боломжтой байгаа учир  хоёр дахь шатны зээлийн бэлтгэл ажил хангагдаад байгааг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн