Монголбанкны Үндэсний Цахим Гүйлгээний Төв дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
ӨГӨГДЛИЙН САНГИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Ажлын байранд тавих шаардлага: • Мэдээллийн технологи, Мэдээллийн системийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• Өгөгдлийн сан зохион байгуулах, удирдах талаар мэдлэгтэй байх;
• SQL хэлний мэдлэгтэй байх;
• Windows болон Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай байх;
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
• Идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай
• Харьцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
• Тогтвор суурьшилтай ажиллах
• Багаар ажиллах чадвартай
• Англи хэл дээр мэргэжлийн материал ашиглах чадвартай
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет,
• Дунд болон их, дээд сургуулийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан),
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
Дээрхи сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа
Монголбанкны бичиг хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Ажлын байрны талаарх нэмэлт мэдээллийг 976-11-326998 дугаарын утсаар тодруулна уу.