Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн бүх нэрийн сурах бичгийг www.mier.gov.mn цахим хуудсанд байршуулан багш, эцэг эх, сурагчдаас сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулгыг сайжруулах талаар санал авах ажил эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн хичээл, сургалтад нэмэлтээр ашиглаж буй хэвлэмэл сургалтын материалын нэр төрлийг тодорхойлох ажил хийж байна.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 12 сургууль дээр Боловсролын хүрээлэнгийн ажлын хэсэг судалгаа зохион байгуулсны зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн 150 сургуулиас цахимаар мэдээлэл цуглуулж байгаа аж.