Ральф Лорен брэндэд ажилд орохын төлөө загварын чиглэлийн оюутнууд болон дизайнерууд Глазгогийн урлагийн сургуулийн загварын шоунд өрсөлддөг билээ. Тэгвэл тус шоунд Melоdy Uyanga Ramsey өөрийн коллекцоо амжилттай танилцуулж Лореноос ажлын санал хүлээн авчээ. Ингээд Уянга ирэх долоо хоногт Нью Йорк дахь Ральф Лорен брэндийн эмэгтэй хувцасны хэсэгт дадлага хийхээр болсон байна.
Эмэгтэй хувцасны хэсэгт 2000 гаруй залуу дизайнеруудаас 4 хүнийг сонгох бөгөөд Melody энэ хэсэгт багтаж чадсан хоёр дахь хүн юм. Гэсэн ч Мelody бакалаврын зэргээ хараахан хамгаалж амжаагүй байгаа учир төгсөх хүртлээ Ральф Лорений ахлах дизайнер Тесс Салливаны удирдлага дор 10 долоо хоногийн турш цалинтай дадлага хийхээр болжээ. Энэ явдлын тухай Глазгогийн урлагын сургуулийн ахлах дизайнер Жимми Стефен “Лорены ордонд өөрийн бүтээлээ байлгана гэдэг насан туршид ховор олдох боломж, энэ боломжийг олж авсан Меlody-гийн өмнөөс баяртай байна. Тэр бол маш чадварлаг дизайнер бөгөөд Нью Йоркод Шотландыг төлөөлөх чадварлаг дизайнер болно гэдэгт итгэж байна” гэжээ.
Харин Уянга ярихдаа “Тус брэндээс ажлын санал хүлээж авсандаа баяртай байна. Залуу дизайнерын хувьд нэр хүндтэй газар ажиллана гэдэг мөрөөдөл биелж байгаа хэрэг. Ральф Лорены багт орж ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн байна.
Melоdy Uyanga Ramsey-ийн цахим хаяг.