Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Боломжоо алдсан жинхэнэ ЖДҮ эрхлэгч М.Март ярьж байна – updown.mn

Боломжоо алдсан жинхэнэ ЖДҮ эрхлэгч М.Март ярьж байна

Монгол Улсад 2018 оны байдлаар 78585 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 86 хувь нь буюу 67612 нь Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч байгаа юм байна. Эдгээр аж ахуйн нэгжид Монгол Улсын нийт ажиллах хүчний 57 хувь нь буюу 800 мянга гаруй хүн ажилладаг аж. Мөн өрхийн хэмжээнд хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид ч цөөнгүй бий. СХД-ийн 19 дүгээр хорооны иргэн, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч М.Март тэдний нэг.

М.Март нь буйдан, ор, сандал, ширээ зэргийг үйлдвэрлэж, сэргээн засдаг. Үйлдвэрлэлээ явуулаад долоон жилийн хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд 5-6 хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байгаа юм байна. Тэрбээр ЖДҮХС-гийн зээл авахаар хөөцөлдсөн бөгөөд банкны зүгээс түүний зээл бүтнэ гэсэн итгэл найдварыг өгсөн боловч тэр боломж нь үгүй болж, битүүхэндээ гомдол тээж яваа нэгэн аж.

М.Март энэ талаар ярихдаа “Би боломж бололцоондоо тулгуурлаад хуучин буйдан сэргээн засварладаг. Шинэ буйдангаас хямд тусдаг болохоор хүмүүс дуртай байдаг юм. Дандаа шинэ юм хийгээд байхаар хүмүүс авахгүй байна. Тэгээд ч надад зарах дэлгүүр байхгүй, подвальдаа хэдэн буйдан хийгээд, би энд зарах гэвэл хүн авах уу. Тэгэхээр эхний ээлжинд ЖДҮХС-гаас хэдэн төгрөг аваад дэлгүүртэй болчихвол өөрсдийнхөө чадах хэмжээнд хүний хэрэгцээнд тулгуурласан юмаа хийгээд хэдэн төгрөгтэй болчихвол эргэлтэд оруулаад байж чадахаар байна.

Нэг буйдан засахад тээвэрлэлтийн хөлс, хүмүүсийн бусад зардлууд, цахилгааны зардал зэргээ шингээгээд 40-50 мянган төгрөгийн цэвэр ашиг л харна. Тэгээд валют өсчихөөр тэр нь ч бараг байхгүй болно. Манай хүүхдүүд нэг давхрын эзэмшлийг дээр гэж яриад “Ээж газар дээр биш газар доор подваль руу доошоо ороод байна. Дээшээ гар л даа” гээд байдаг юм. Түрээсээс айгаад л би энд орсон.

Би намар аравдугаар сард зээл хөөцөлдсөн. Би энд байгаагаа үсрээд л 5 сая төгрөг болгоод урагш нь явуулж байна. 1-2 сая төгрөг нь зардалдаа таарчихдаг. Эндээс авсан, урдаас авсан хоёр ялгаагүй болчихож байгаа юм. Намар зээл авах гэж хөөцөлдөөд бүтээгүй. Томчууд нь аваад идчихсэн юм байна. Мань мэтийн жижиг иргэдэд олдохгүй.

Уг нь олдохоор байна гэж банк надад хэлсэн. Танайх бүрэн боломжтой байна. Үйл ажиллагаа чинь жигдэрсэн, бүх тоног төхөөрөмж нь байна. Иргэн л болохоос бусдаар танайд зээл олдохгүй гэх зүйл байхгүй, олдоно гэсэн. Гэтэл сар орчмын дараа танайх боломжгүй болсон гэсэн. Яагаад гэвэл зээлийн хорооны хурлаар ороод л танайх шийдэгдээгүй гэж хэлсэн. Тэр үедээ би маш их гомдож байсан.

Би уг нь чамгүй хэдэн жил үйл ажиллагаа явуулсан юм чинь болохоор байна гэж бодсон чинь болоогүй. Тэгээд дараа нь сонссон чинь удалгүй ЖДҮХС-гийн мөнгийг чинь хувааж аваад идэж уучихсан байсан. Мань мэтэд нь олдохгүй юм байна гээд л өнгөрсөн” гэлээ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Мартын хэрэгцээт зээлийн хэмжээ 30 сая төгрөг бөгөөд үүгээр тоног төхөөрөмжөө оруулж ирээд, бараа материалаа их хэмжээгээр татаж, үйлдвэрийн нэрийн дэлгүүртэй болох байжээ. Үр дүнд нь ажлын байрыг олноор нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх бүрэн боломж байгаа гэдгээ М.Март хэлж байна.

Ийнхүү ЖДҮХС-гаас зээл хүртэх ёстой жинхэнэ ЖДҮ эрхлэгчид хэдэн жил хүсээд ч зээл авч чадахгүй явна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн