Хөвсгөл далайд машинтайгаа живсэн гурван иргэний цогцсыг гаргажээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж өчигдөр өглөө гурван иргэний цогцсыг гарган авсан байна. Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Харин одоогоор машиныг нь гаргахаар ажиллаж байгаа аж.

6 thoughts on “Хөвсгөл далайд машинтайгаа живсэн гурван иргэний цогцсыг гаргажээ

  1. b 2019-03-11 10:34 at 10:34

    мөсөн дээгүүр битгий яв гээд байхад яваад хүний өөрийн алтан амь золиослоод байх юм, тамд унаасай

    Хариулах
  2. Зочин 2019-03-11 10:48 at 10:48

    Энэ чинь л монгол хүний зан ш тээ

    Хариулах
  3. Нэргүй 2019-03-11 10:52 at 10:52

    Teneg nobshnuud uheh morooroo uheech baahan hunii ami nas tsag zabiig barhiim Bitgii moson deeguur yb gej odor bolgon l medeeleed bhad archaagui goloo nudej baij uheh uymdaa heleh ch ug alga

    Хариулах
  4. ИРГЭН 2019-03-11 10:53 at 10:53

    ҮХЭР ШИГ ТЭНЭГ ХӨДӨӨНИЙ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТУУДЫН ТОЛГОЙГ ЦЭНЭГЛЭЭЧ.ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНИЙ ХОЙНООС ХҮНИЙ АМЬ НАСЫГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙГАА ХӨДҮҮ ГАРУУДЫГ ШОРОНД ХЭВТҮҮЛЖ БАЙВАЛ ОЛОН ХҮН АМЬ НАСАА АЛДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.АЙМАГ СУМЫН УДИРДЛАГУУДАД
    ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛОХГҮЙ БОЛ ТЭД АРД ТҮМНЭЭ ХАМГААЛНА ГЭЖ СОНГОГДОО БИЗ ДЭЭ.МӨСӨН ДЭЭГҮҮР ГАРГАХГҮЙ ХААЛТ ХИЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.АНХААРУУЛГА СУРТАЛЧИЛГААГ САЙН ХИЙЖ ЗӨРЧСӨН СОХОР АЗТАНГУУДЫГ ИЛРҮҮЛЖ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.ХӨЛДҮҮ ТОЛГОЙТНУУД АМИА ХОРЛОХ ГЭЭД БАЙЬАЛ ХАР ТОЛГОЙГООРОО МӨСРҮҮ ОРЧИХООРОЙ ХӨЛДҮҮ МАНТУУНУУД АА.ТА НАРТ ХЭЛЧИХ ӨӨР ҮГ ОЛДОХГҮЙ БАЙГААГ УУЧЛААРАЙ.БУСДАД БҮҮ ГАЙ БОЛООРОЙ.

    Хариулах
  5. Зочин 2019-03-11 11:09 at 11:09

    Мөсөн дээгүүр зорьчдог хэсгийн хажуугаар засмал зам тавьбал хүмүүс машинаар мөсөн дээгүүр явахгүй шүү дээ. Мөн мөсөн дээгүүр яавах хэсэгт тухайн жилийн цаг уурын нөхцөл байдалтай уялдуулсан анхааруулга сануулгыг мэргэжлийн байгууллага тавих хэрэгтэй

    Хариулах
  6. зочин 2019-03-11 12:55 at 12:55

    Зөндөө сэрэмжүүлээд байгаа биздээ. Өөрсдөө хариуцлагагүй байна шүүдээ. Аргагүй л үхэр монголчууд юм даа.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн