2019-03-08 15:161min00

Бөөгийн зан үйл хийж байгаад гал алджээ

tuimer

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн аманд энэ сарын 6-ны өдөр гал гарчээ. Галын шалтгаан нь бөөгийн ёс заншил үйлдэж байсан бөө нар хуурай өвсөнд гал алдсанаас болсон аж. Тиймээс тухайн зан үйлийг үйлдэхдээ гал алдсан иргэдэд экологи эдийн засгийн хохирол тооцож мөн хуулийн хариуцлага тооцохоор болсон байна.

Галыг Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар шуурхай арга хэмжээ авч, тархалтыг зогсоож унтраажээ.

Хуурайшилт ихтэй энэ үед хүн бүр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн байгаль орчны газраас дахин анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй